Tuesday, 21 August 2007

Хайрт блог

Блог гэснээс анх Бодрол блогийг уншаад л Жагийд дурлалаа гэсэн чинь эмэгтэй байдын, ёстой шатсан шд. (Жагий чи шүү, гэснээс зуны амралт дуусдаггүй юу?)

Ер нь Web logs буюу блогийг юуны тулд бичдэг вэ? хариулт нь хязгааргүй. Нэг нь хүмүүстэй үзэл бодлоо хуваана, нөгөө нь ажил бизнессээ сурталчилна, өөр нэг нь хувийн маркетинг хийнэ, зарим нь гунигаа үргээнэ ... жишээ нь би сүүлийн үед ажаад байхад ганцаараа байсаар галзуурчихгүйн тулд л бичээд байгаа бололтой, УБ-д байхдаа наян танил царайны дунд орохоороо паниктаат юун блог, юун интернэт, чи өөрөө писи болчихож байгаа юм чинь. Тэгээд л буцаад одиноороо болонгуут өнөө муу блогоо өдөржин эргүүлээстэй, заримдаа ч цоожтой дэвтэр дээр бичдэг зүйлээ хүртэл даян дэлхийгээр дэлгэх шахаад, зовсон ч амьтан бол доо гэх гэтэл ... юу вэ би ямар шоронд байгаа биш дээ, гараад хүн хартай уулзаад гүйнэ л биз дээ, дэлхий дээр хамгийн их хүн шамбааралдсан газар ирчихээд сайн дураараа ингээд суухыг бодоход ерөөсөө донтой юм байна л даа. Сүүлдээ үнэхээр нэг юм унших, нэг зүйл үзэх болгондоо блогийн сэдэв болтой юм бодож суудаг болжээ. Онцлог нь энэ бүхэн голдуу сэтгүүлзүйн зарчмаар энгийн энгийн бас энгийн, шуурхай шуурхай бас шуурхай гэсээр байгаад, гүнзгийрээд судалж болох зүйлийг, бүр судлах ёстой зүйлийг хүртэл шууд л хэдэн үг хэлхэж холбоод найруулсгээд постлодог болчиж, тэгсэн хэр нь хөөрхөн цаг үрээстэй. Барагтайхан блог бичээд уншигч этгээдийн цагийг хий үрчихлээ яанаа гэж бурханлаг загнах ч юув, зүгээр л өөрийнхөө цаг ба сэтгэлийг хийх ёстой зүйлд биш дуртай зүйлдээ зугаатайхан зарцуулаад байгаадаа сандрах боллоо. Туйлын харамсмаар нь энд байхдаа би блог бичихгүй байж чадахгүй нь... хайрт минь блог минь ... урод өдрүүдийг ээ ...
писи-гээ зараад бичгийн машин авдаг юм билүү.

6 comments:

3apaa said...

Хэ хэ хөдөлмөрийн баатар болоогчин болхоор шийдсэн үү? Шанхай гэж яасан буянтай газар вэ? Кибер ертөмцийн Болоог улсад таны орон зай үгүйлэгдээд байсан чинь одоо л сайн цаг ирж байх шив. Өдөрт хоёр гурваар нь бичээл... Бичгийн машины хувьд бол чи өөрөө бичгийн машин гэсэн хэхэ.

yuki said...

Улсын ударник. хэхэхээ. Угааасааал минийхэээ ударникшдэээ чи Игаа.

хэхэхэхэ, хайрт минь блог минь


бичгийн машааан чинь сайхан санаа байнашд.

yuki said...

гэснэээс нааанаа удназдэээ?

Nasaa said...

Сайн байн уу
Сэтгvvл зvйн зарчмаар бичсэн блогоос мань мэт хvн нь боловсроод байх шигээ
Нэлээн дээр жорлонгийн боловсролын талаар нэг блогоос уншиж байсан юм байна. Номоо бариа л 00 хариагаа л гсн...
За одоо оковондоо очсон болохоор блогоо бичээ л байж дээ

Anonymous said...

inga blodiig chin unshih durtai shu. Bi bas blog bichiyel gej bodool bgaan gehdee tsag ene ter deer ni nads shig zalhuu nuhurbuur hudlaa yum shig.Gantsaardhaaraa blogchidiinhoo blogoor heseed goyol bn. Hoishid ch bass urgeljiluuleerei.

Anonymous said...

igaa chi tegeed oorteigee adilhan ug holbson baagiid durlsan um uu?(jaagii) ug n chi ireeduigee bodvol jaagii metiin olon um dongosson bachkanuud chamd hereggui ingejiileeshde, burhan chamaig tuushtai setgehuitei baagiitai uchruuldagggui l um bh da chamd amjilt husii.