Monday, 9 July 2007

Хагас жилийн тайлан

Цаг хугацаа ч харавсан сум шиг л шулуун вектор юм даа, цаг хугацаатай хамт байсаар байхыг бодоход би ч бас харавсан сум ажээ.

Хагас жил өнгөрөөд буйг харгалзан үзээд эргэж нэг харав, оны эхэнд тавьсан зорилтоо шамдан биелүүлсээр ...

“Хоолоо хийж идэж байх” гэсэн эхний заалт байна --- хоолоо идэжаагаа идэжаагаа, төлөвлөгөөг голдуу давуулан биелүүлнэ, идэлгүй л яахав, газраар тарж байгаа ч төлөвлөгөө үл тасарна, гэхдээ хийж идэх гэдгийн “хийж” гэх үгийг хасч засвар оруулах нь зүйтэй. Заалтыг засах амархан юүкэн байхав.

“Дургүй байлаа ч дор хаяж 14 хоногт нэг удаа дэлгүүр хэсэж үсний резин авах” тухайд --- заримдаа 21 хоногт нэг удаа гарч хоорондын зай холдох, эсвэл нэг гарахдаа тэр чигтээ 7 хоногоор тэнэх гээд байгааг эс тооцвол үсний резин овоо болсон.

“Сум нэвтэрдэггүй хантааз өмсөж байгаад дурлах” --- гэтэл нимгэн хантааз авцан байналэй, аз болж тэр даруй мэдсэн тул газар дээр нь хантаазаа сольж сансарын нисгэгчийн хувцас өмссөн, өвч бүрэн хуягласан ... Teqiuro … “Энэ бол испаниар “баяртай” гэсэн үг” … Teqiuro … (киноны хэсгээс)

“Худлаа бүлтэрдэгээ зогсоох буюу хоосон андгай тавьж, талаар дүүрэн амлалт өгдөгөө болих” --- биелэлт 99 хувьтай. “Зөвхөн үнэнийг” гэх лоозон ажилуулж байгаа, зарим нэг зүйлийг хэлдэггүй л болохоос ...

“Олон туйлт үзэл санааг хөхүүлэн дэмжих” --- олон л зүйлийг хэлмээр байна, найзынхаа араар бүсгүйрүү нь саймширах “эрчүүдийн нөхөрлөл”-г мэддэггүй байлаа, бороон дуслууд цонхон дээр бөнжигнөн урсахад баярлан инээдэг байлаа, ресторанд суугаа залуу дэргэдэх хүүхнийхээ бөгсийг базлахыг санаандгүй харчихаад сандардаг байлаа, ... эцэст нь чимээгүй л болсон, хараад л, юу ч хэлэхгүй хараад л, яг халтар царайтын Каролиа шиг гсн ...

“Нийгмийн амьдралд орооцолдох - Арабеллагийн бөгж олчих юм шиг яваад байдгаа больж, тамирийн мөсийг долоох” --- гэснээс нийгмийн амьдралд дам байдлаар орооцолдожуга, интернэт байхад гараад яахав, дэлхий хавтгай юм чэн, аадийн.

"Тойм бичих" --- биелэлт нэг хувьтай, суу муу.

"Алкахолик ууж даадаг болох" --- уралдах уу уралдъя :D кофегоор уу … :р
Амьд явбал улсын наадам үзнэ, наадам үзэхгүй бол үхнэ гэсэн үг арай биш байгаа, нэт ширтээд л байя ... аврагдаж магад.

Сайхан наадаарай :D

2 comments:

Amaraa said...

Аая лаг томъё бичсэн байна ш дээ.Заримдаа тэг вектор болох гээд байдаг ш дээ

D.Sainbayar said...

“Нийгмийн амьдралд орооцолдох - Арабеллагийн бөгж олчих юм шиг яваад байдгаа больж, тамирийн мөсийг долоох” --- гэснээс нийгмийн амьдралд дам байдлаар орооцолдожуга, интернэт байхад гараад яахав, дэлхий хавтгай юм чэн, аадийн. :)
- aadiin aadiin :)

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...