Tuesday, 10 July 2007

Доголон мэдрэмж

Төрийн албан хаагчийн нэг сарын цалинг хэд нугалахаар үнэтэй миссийн уралдаан болсон сурагтай. Урьд жилүүдэд “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг уриатай зохиогддог байсан тэмцээн энэ жил “Охид ариун бол төр ариун” лоозонтой болсон байх юм. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэх афоризм энэ тэмцээнд огт авцалдахгүй гэдгийг мэдсээр байж хэрэглэдэг байсныгаа ухаараа юм боловуу, эсвэл зүгээр л шинэлэг байх гэж оролдоо юм болов уу. Шууд муйхарлавал нэг гоо хүүхэн гарч ирээд ертөнц дахиныг аврах юм шиг, арай дөнгүүр бодвол эрт дээр үед гоо үзэсгэлэнгийн өмнө сөхөрсөн эзлэн түрэмгийлэгч дайны галаа зогсоож ард түмэн нь аврагддаг ч юм уу... бла бла ёстой элий балай юм. “Гоо сайхан ертөнцийг аврах” чинь хүүхэн шуухантай огт холбоогүй ойлголт шүү дээ.
Уул шугамандаа бол хүн болгоны дотор орших сэтгэлийн гоо сайхан, үнэт зүйлсийн дээд эрхэмлэл, оюун ухааны охь мэдрэмжийн тухай бөгөөд түүний гадаад илрэл нь энэ ертөнцийг энх амгалан оршиход туслах гол зэвсэг хэмээн хэлж болох, магадгүй үүнээс ч нарийн тайлбар далд ухагдауун агуулж буй. Гадаад ертөнцийн ил үзэмж, байгалийн тансаг зохирол ч бай, хүний төгс царай ч бай, тэрхүү далд, төгөлдөр, гоо мэдрэмжийн хаана нь ч хавьтахгүй өчүүхэн хэлтэрхий атал уг үгийн эрхэмсэг утгыг хар зах дээр гаргаж үнэт чанарыг унаган гуйвуулж байгаа нь магадгүй бидний ухамсарын дүр төрхийн шог элэглэл биз.

“Охид ариун бол төр ариун” гэх уриаг охид өвчингүй бол төрийн түшээд өвчингүй гэсэн үг гэж тайлж унших хүмүүсийн шооч мэдрэмжийг шүтэв. Ёстой ёгтлол. Үнэт зүйлсийг зэрэмдэглэсэн, эсвэл утга чанаргүй үгээр гоёж гоодсон оюун ухааны тахир доголонг тулах шог хошигнолын таяг бидэнд байгаа нь яамай даа.

6 comments:

Шижирээ said...

Төрийн албан хаагчдийн цалин ч үнэхээр хэцүү байсан шүү. Одоо арай гайгүй болж байгаа. Гэхдээ шүүмжилмээр нь цалин нь муу ч гэсэн хийдгээ хийгээд л явдаг хүмүүс байхад өдөржин өрөөндөө CS тоглоод өнгөрөөх төрийн ажилтнууд ч бас байх юм. Угаасаа хийх юм ч байдаггүй юм шиг байгаан. Цалингий нь өгөөд бас ажлаар хангаад өгмөөр юм. Хайран сайхан залуус зэвэрч дууслаа.

Tuvshin said...

"One day Dostoevsky threw out the enigmatic remark: "Beauty will save the world". What sort of a statement is that? For a long time I considered it mere words. How could that be possible? When in bloodthirsty history did beauty ever save anyone from anything? Ennobled, uplifted, yes - but whom has it saved?

There is, however, a certain peculiarity in the essence of beauty, a peculiarity in the status of art: namely, the convincingness of a true work of art is completely irrefutable and it forces even an opposing heart to surrender. It is possible to compose an outwardly smooth and elegant political speech, a headstrong article, a social program, or a philosophical system on the basis of both a mistake and a lie. What is hidden, what distorted, will not immediately become obvious."

http://nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1970/solzhenitsyn-lecture.html

A.Амарсайхан said...

Xa xa, misuud AIDS gui bol erxem gishuud AIDS gui baix nee

А.Ганбаатар said...

Өчигдөр ТВ-р гарсан нэг хошин шог дээр: Нэг онигоо яриад өгөөч гэсэн чинь урдаас нь нийгэм нь ийм байхад үүнээс давах гоё онигоо алга даа. гэж авсан шүү. хэ хэ

Anonymous said...

Ohid ariun bol tor ariun gej. Toriin tomchuud ohiduudiig harahaaraa ed nar ariun mortei baihiin bol bid ch gesen ariun baih baisan baihaa gej bodood tiimerhuu yum yarisan baihaa daa. Baritsaj baigaa uhaantai l yum shig baina. he he. za za ter ch yahav avgai utasdaad abina lager yavlaa.

ZAYA said...

Үгүй тэр үгээ зөв хэлчихгүй. Охид ариун бол цус ариун гэдэг ш дээ.
Түшмэд ариун бол төр ариун