Харанхуй шөнө надад хар нүд бэлэглэлээ
Түнэр харанхуйг би тэр нүдээр ширтэв ...
Тэгээд ч ялгаагүй, тэмтэчсээр ...
Hийгмээ шүүмжилж нэг хятад найрагч иймэрхүү бичсэн гэжуга. Тэр нийгэм журам ч яахав, ахын зөвлөгөөг дагаж талх барих хийгээд хуушуур түлэхгүйхэн амьдарч сурвал өнөө болоод ирээдүй хойчид минь ачтай гэнэм, алсын хараатай уг зөвлөгөөг сэтгэлийн чанадаас тусган авсу.
Сайн муу, сайн муу, хайртай хайргүй ... цэцгийн дэлбээг нэг нэгээр нь таслан уйлуулж, миний төлөө үхэж байгаа гаслаан ёолоон, амь тавих сүүлчийн дууг хэнэг ч үгүй хийсгэн ... хайртай хайргүй ... гэсээр эцсийн дэлбээрүү шуналтай довтолно... ... хүсэж байн хүсэхгүй байн ... цаг мөч бүрт хүлж аргамжсан энэ сэтгэлийнхээ хүсч эрмэлзэх хэсгээс бүрмөсөн ангижрахыг хүснэм ... хүслээс ангижрахыг хүсэх нь “туйлын үнэн байдаггүй гэх үнэн” шиг ээ ... парадоксоор жонгилёрдож суухуйд Ницше, Будда нэгэн хүн мэт ...
Заяа төөргөө засах боломж юм шүү гэж
Замбуулинруу намайг туужээ, хүслээр биш,
Занаж эргээд тооцоо бодомз ... гэвч чи хэн билээ?
Амьдрал гэх амьсгаа, амьсгаа бол амьдрал, амьсгаагүйгээр амьдрах гээд үз л дээ гсн ... чухамдаан амьсгаа болбаас ерөөл болой. Хүслээр ирээгүй ч хорогдоод байхым энэ амьсгаанд.
Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ
Алив сайхан бvхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг нь бvv шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нvх рvv битгий тvлх! (... би юу хийчив ээ ... гэхшиг)
4 comments:
Sain uu? igaatai_taniltsii@yahoo.com please!
Post a Comment