Sunday 4 February 2007

Мөс

Weekend соёл үргэлжилсээр ... :D ойролцоох катокт галбирийн халтиргаа хийж, хүзүү далаар хуйларч бөөгнөрсөн шар ус хуян хий хуараа гаргав. Хавтгай цагаан мөсөн дээр чаддаг чаддаггүй хүмүүс тойрог урсгал болж урд хойноо орж сүлжилдээд ... , хөгжмийн аяанд сурмаг зарим нь нисчихвий дээ гэмээр салхи зүсэж шунгинахаар хараад л баймаар ... анх сурч байгаа зарим нь хатуу мөсөн дээр өвдөгний нүдээ хагартал түс гэж дөрвөн хөллөөд, тас гэж тархиараа саваад л хавтгай мөсөн дээр хавтгай болтлоо унаж, уйлах шахаж байнаа ...

Гэснээс flattening of the world дээр хүмүүс яг ингээд л чаддаг нь “нисээд л, эргэлт хийж үсрээд л, араараа гулгаж бүжиглээд л” ... чадкү нь “тэрий хадаж унаад л, дахиж босч ирж паацаганаад л, байдаг чадлаараа түнтэгнээд л” ...
Сурсан эрдэм олсон чадвар гэж гоё юм байдым байна харж байхад.

Хавтгай мөсийг хавтгай дэлхий болгож хэсэг “армаантик”-даж байхдаа араараа гулгалт хийж бараг л сурах дөхөв. Роликддог гарууд бол маш хурдан маневрлана л даа мөсөн дээр, гэхдээ л мөс бол мөс билээ, мөс цементнээс хатуу билээ, мөлчгөр болохоор лайтай билээ гсн.
Мөсөн дээр гулгаж гулгаад конькиг тайлсан чинь сүүтэй цай уусан юм шиг л болжийлэй, бас нэгэн кайфтай мөч, амьдрал зальжин шд, ийм жижигхэн жаргалаар хүртэл хүмүүсийг яаж ийгээд найрчаад байхын.

“Чадвартай байхгүй бол хавтгай мөсөн дээр нь хага унаж” мэдэх хатуу шүү дээ уул нь ...

5 comments:

М.Огоо said...

Tegeed l yah geed moson deer tas gedergee savj unaad bdag ym be dee. Tarhi tolgoigoo moson deer uldeechiheed ireegui biz. Harin mongolchuud zagiig gaigui bolovson ongoroodog bolj ehelj bh shig bna lee. Haa saigui ter taashaaltai kotokuud chini neegdsen haragdaj bna lee. Bi odoohondoo savj unaj amjaagui l bna. Tegj bgaad zas mosteigee sain zohizson hoinoo savj unana gej bodoj bgaa

Anonymous said...

Сүүлд Монголоос явахын өмнө Паркад нэг котоктсон юм байна.
...гэхдээ л мөс бол мөс билээ, мөс цементнээс хатуу билээ, мөлчгөр болохоор лайтай билээ гсн...
xараад Говь шүлэг санаанд орж байх чинь Говь гэмээн говь билээ Говь заримдаа улайсан тогоо шиг ууршин байдаг ...гээд
За тэрч яахав халууцчихлаа
Цэндийн Дамдинсүрэнгуайн Ус шүлэг бичий гэж бодлоо

Ус

Өндөр уулын оргилд
Vvл манан тунарна.
Өндөр тvvний хавчлаас
Тvргэн мөрөн урсана.
Өнөө бидний харахад
Vvл манан цас мөс
Өнгөнд ялгавар олон ч
Чанартаа гагцхан ус.
Харсаар байтал хувилах
Тунгалаг хар ус,
Хамаг амьтныг ундлах
Рашаан болсон ус.
Халуун зуны цагт
Сэрvvцvvлж өгдөг ус.
Халдсан буртаг хирийг
Арилгаж өгдөг ус.
Ус шингэн боловч
Мөс болон хатуурна.
Ус хар боловч
Цас болон цайрна.
Ус хvнд боловч
Уур болон дэгдэнэ.
Ус шимгvй боловч
Тvмэн бодисыг тэжээнэ.
Цас мөс хайлж
Бороо манан бууж
Царгих ус болж
Бургих булаг болж
Цаашаа хэлхээ нийлж
Хоорондоо холбоо нэгдэж
Цалгин долгих их
Мөрөн болоод явчина.
Улаан хадны ёроолоор
Ногоон модны дундуур
Урсаж байгаа мөрнийг
Уулан дээрээс харахад
Ургамал сайхан мод мэт
Мөчирлөн салбарлан харагдана.
Урт хөх могой мэт
Мурилзан мушгиран vзэгдэнэ.
Газрын өндөр оргилоос
Хөх усан могой гарч
Гадаад их далайд
Шунган орж наадахад
Гадаад тэр далайгаас
Цагаан vvлний луу гарч
Газар дээгvvр дvvлж
Усаар хvрхрэн наадна.

D said...

Маруужин, мөс гээ л туйл руу л дөхөөд байна даа ;) цифрүүдийг, мөсийг зүйрлэсэн чинь онож байна шүү

A.Амарсайхан said...

Мөс гэхээс, мөсөн дээр хэлээ наачих мөн лайтай шүү.
Хөөрхий хөгшин ээж минь гэр лүүгээ бөгтийн гүйгээд, шанагатай бүлээн хар цай барьж ирж салгаж байж.
Нүдэнд харагдчихлаа.

Anonymous said...

:( Энэ жил гулгаж чадаагүй шүү... Одоо зун болжийно. Хурдан дараа өвөл болоосой.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...