Wednesday, 7 February 2007

BI

Цаг хугацаа яваад л байна, би гэж хэн юм бэ? Хэрвээ би яг нэг зуун жилийн өмнө халхын хавтгайд төрсөн байжээ гэвэл сэтгэх санах зүйл минь мэдээж тэр үедээ л байх байсан шдээ, магадгүй ид насандаа лам болох гэж байснаа эрдэм сурахаар сургууль гэдэг байшинруу “хөөгдөж” улаан дарцаг хийсгээд гүйж байх байсан ч биз, Ленин гэж дэлхийн бүх хүний, бүр миний чиний багш, мундаг хүн байдаг гэнэлэй гэж бурхан адил сүсэглэн итгэх байсан буй за. Магадгүй бас ээж аавын үед төрсөн байсан бол коммунизм байгуулж байгаа эх орон минь гэж итгэж, гэхдээ бас юу нь ч юм болохгүй байгаад байна гэж далд совиндоо мэдэрч, намд элсчихвэл өөдөө гарна шдээ гэх найз нарын шивнээг сонсолгүй, байгаагаар нь шүүмжилж орхиод, түүнээсээ болж хяхалт хавчилтыг амсах байсан ч биз, гэхдээ ихэнх хүний итгэж мөрөөдөж байсан социализм гэх тэр ид үед төрсөн бол надад цаг үеэ шүүмжлээд хавчигдах тэсвэр тэвчээр байх байсан болов уу, аав минь.
Юутай ч би одоо цаг үеийн бүтээгдэхүүн мөн байна, дүрээрээ зогсож байна. Энэ миний цаг үе. Хэдхэн хүний найруулдаг жүжигт ноорхой ардын дүрээр зогсож байна, хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд даяаршлыг ч ярьж дангааршлыг ч дэмжиж байна, үеийн залуусын оргилуун бодолтой зорилго нэгдүүлж, болохгүй бүтэхгүй юманд хамтдаа харамсаж болгож бүтээх хүслээр хамт л сэргэж байна. Энэ миний цаг үе. Дурласан хүнийхээ гялалзсан нүд, хуруугаа ч хүргэж зүрхэлдэггүй ханхар цээжийг өөр аль ч цаг үеээр солихыг хүсэхгүй, дуу хөгжим кино урлагийн алийг ч энэ цагаараа л мэдэрч уусна. Гэхдээ ......... цаг хугацааны хүлээсэнд тас баглуулсан юм биш биз дээ? Мэдээж шүү дээ ... Дахиад зуун жилийн дараа ... миний гэсэн бүхэн замхарч одсон байхад хойноос минь хойч үе хааяахан нэг дурсаж бүдүүн тоймоор хэдэн үг хэлэхээс хэтрэхгүй ... муудаж сайдаж байсан хүмүүс ... гашуун үгээр утаж байсан бүхэн цаг хугацаагаар угаагдана ... арчигдана ... галзууртлаа дурласан зүрхийг хэн ч мэдэхгүй өнгөрнө ... булшлагдана ... алга болно ... хайрлаж байсан гэрийнхэн минь байхгүй л болно ... инээж наргиж дуулж тоглож явсан анд найзууд үгүй болно ... тэгээд юу үлдэнэ гэж? Юм үлдээхийн төлөө л юм уу? Цаг хугацаа юу ч үлдээсэн арилгаж л орхино. Үлдээсэн байлаа ч надад одоо шиг минь хүртээлтэй билүү? Тэгээд яахав? Дурла ... агсар ... ажилла ... амьдар ... инээ ... согто ... уйл ... мөрөөд ... жарга ... зов ... юу л болно тэр л болог ... “цаг үе”-ээс хэтэрмээр байвал хэтэрье, хоцормоор байвал гээгдье. Надад юу ч аль нь ч ялгаа алга ... гагцхүү оногдсон энэ мөчөө л хайрлъя, үдэж буй өдөр бүхнээ гамная, өгч байгаа мэдрэмжийг авсан шиг л авъя, өнгөрснөөс боловсорч ирсэн учрал тавилан болохоор чинь ... одоо цаг чамайг ... ирээдүйд “үйрч алга болдог” ч үргэлжлэл минь байх учраас ... одоо цаг чамайг л ...

8 comments:

Тимур said...
This comment has been removed by a blog administrator.
Тимур said...

saya neeree halit nom unshij suutal hen ch hezee ch gancaaraa baidaggui gejiisht. hen ch hezee ch gancaaraa alga boldoggui. hezee ch gancaaraa bulshlagddagui yagaad gevel chinii burhan chamtai hamt :D lag Christian yum yarisan :P

Nasaa said...

Zee udriin mend
Minii ertuntsiin hayzgaargui BI-geer hemjigdene
/dahiad neg helchihii gsn/
Tegeed hoich ve ni hamaatuulaad vrgeljluulne biz
Amid yavaa deeree 13 aashaa gargaad l aldaj onood l amidral ter chigeeree adal yavdal yum doo.

Chariote said...

bi lav odoo gantsaardaj bn.

Эрхэмээ said...

Маргаашын өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг шиг үү...
Би гэж хүн төрөх цагтаа төрөөд, хэлд орох үедээ хэлд ороод, сургуульд орох насандаа сургуульд сураад, ажиллах үедээ ажиллаж хөдөлмөрлөөд, амьдрах насандаа сайхан амьдраад үхэх цагтаа л үхнэ дээ гэсэн :D

Confidence of Youth said...

За чамайг ч эмэгтэй гэхэд үгүй ч юм шиг, гэхдээ эрэгтэй гэхээр арай л дэндүү халилтай байх юм. Эр эм нь гол биш л дээ, харин тэр одоо цаг оршин буй халил эдүгээ цагийг ирээдүйд буулган агшиж сунгаад алаад хаячихсан байна. Үүгээр зогсохгүй хальтарч өндрөөс чөлөөт уналт хийн, хийхдээ хөлбөрч суниаж нугаран газар хүрэхийн алдад дахин хальтарч толгойгоороо биш таазаараа унаж. хахахах
За хүүхээ, хальж хальтраад байгаарай. Мань энд балешигдаад сууж бай.

Peace,

Anonymous said...

eeeemer romantik bichij...
tsag hugatsaa gej aaligui yumdoo araasaa guilgeed l...hezee ch guitsegdehgui...altsgar hog...
gehdee neg l amidarhiiim chini yaadiii...ajilla amidar inee sogt agsan sogtuu tavi ailiin avgaig ch changaaj yvaa gej...medremjgui hun uhsentei adil...amidarnoo...shan amidrana...amidriiishuu..hehe
tatah

Болороо said...

Хэй. Эмэгтэй юм байх гэсэн эрэгтэй ч юм шиг. За ямар ч байсан цуг хальдаг фэн чин шүү. Бичээд байгаарай :D