Monday 20 October 2008

Нүүх үү үлдэх үү гэдэг шиг ;D

Балар эрт цагт хүн нүцгэн цэлдэн гүйж, даарвал арьс эгэлдэргэлэсэн зэрлэг байснаа хот сүндэрлүүлээд, хотынхоо нэг байшинд буйдан дээр бохь зажлангаа ТВ үздэг “соёлжсон” хүн болно гэдэг лаг шүү тэ, тэ тэ ... тийн.

Эртээд Арнольд Тойнби түүхчийн “Түүх судлал”-ыг хэд хоног тэвэрч гүйгээд гэгээрэн алдав шд, мань мэт шиг царцанги нөхдүүд бол хэсэгтээ л баясах ажилтай болж байгаа юм чинь. За Тойнби түүхчийн далбаан доор хальт намиръя гээд томорчихоё :D

Эрт баларын зэрлэг хүмүүс байгаль, орчны нөлөөллийн улмаас зарим нь нүүж зарим нь сууж амьдарцгаан, нэг хэсэг нь малчин болж, бас нэг хэсэг нь тариачин болсон шиг байна л даа. Эртний иргэншлүүдийг харахад голдуу том гол мөрний ай савуудаар үүссэн гэх, Инд мөрний дагуу Энэтхэг, Тигр, Ефрат дагуу Шүмер, Нил мөрний дагуу Египет, Хөх мөрөнд Хятадын гээд л. Эндээс байгалийн таатай нөхцөл хүмүүсийг иргэншил үүсгэхэд нөлөөлжээ гэж батлах ... гэтэл эсрэгээр эдгээр газар нь хахир хатуу ширүүн нөхцөлтэй байж таарсан (Тигр, Ефрат, Нил мөрний орчим дахь цөл газрыг хүн үржил шимт хөрс болгон хувиргасан гэх мэт) бөгөөд голын ай савгүй, бусад хахир хөтүү орчинд ч иргэншил үүсч байсан аж. Ингэхээр байгалийн таатай таагүй хүчин зүйлүүд иргэншил үүсгэх цор ганц үүсвэр биш болж таарав уу.

Байгалийн хатуу ширүүн өдөлтөд хариу үзүүлэх хүний хүчин зүйлийг анзаарая. Хүмүүс байгалийн янз бүрийн өдөлтөд үхэж үрэгдээд дуусах биш даван туулж, бүтээлч хандаж чадсан нөхцөлд соёл иргэншил үүсч байжээ. Байгалийг давсанаар иргэншиж байсны нотолгоо нь мөнөөх бүтээлч байдал (оюуны ба эдийн талаар). Суурин соёл иргэншлийн хувьд юу л байна бүтээлч хандлагын нотолгоо бий, ярих юмгүй. Нүүдэлчдийн хувьд нотолгоо нь суурин хүмүүсийнхээс цөөхөн...

Бүтээлч чанарын хувьд малчин хүн мал адгуулж, малдаа тэжээл бэлдэх, малаас гаргасан сүү цагаагаа боловсруулах, арьс ширийг хувцас болгон өөрчлөх гэх мэтээр үйлдвэрлэгч байсан уг нь. Гэхдээ байгалийн нөлөөллийг даван туулах нүүдэлчдийн арга нь сөрж гарах гэхээсээ илүү дасан зохицож, орчны хахир ширүүнээс нүүдэллэн холдох замаар байгальтай зохирдог байсан онцлогтой бөгөөд энэхүү нүүдлийн хэв маяг нь хээр талын нүүдэлчдээс эрэмгий, шалмаг, маневрлаг, идэвхитэй чанарыг шаарддаг байж. Байгалийн ямарваа өдөлт учирахад хамаг юмаа аваад нүүчихдэг тэд суурин хүмүүсийг бодвол ингэж байгальтай зоримог атлаа эвтэйхэн зохицож сурчээ. Гэвч энэ л шалтгаанаар нүүдэлчдийн бүтээлч байдал, залгамж чанар суурин хүмүүсийнхээс дутмаг байсан аж, хэдий өөрөө өөртөө үйлдвэрлэгч гэх мэтээр идэвхитэй, зоримог байсан боловч.

Эрэмгий, шалмаг, шинэ нөхцөлд зохицомтгой нүүдэлчид уухайлан очиж, царцанги болсон суурин иргэншилд үе үе гадны өдөлт болон хүрч цочроон, өлхөн байлдан эзэлж байсан хэдий ч өнөөх байлдан дагууллаа хадгалан бататгах залгамж чанар дутмаг байсны улмаас эцэстээ өөрсдөө задран бутрах юмуу уусан шингэх маягаар л эзлэлт нь төгсдөг байжээ.

Нэг иймэрхүү ...

Хэрэв үнэхээр байгалийн өдөөлтөд үзүүлэх хүний хариу үйлдлээс соёл иргэншил үүсэж, амьдралын хэв маяг тогтдог гэвэл хүний хариу үйлдэл өөрчлөгдвөл хэв маяг болоод бусад зүйлс нь дагаад өөрчлөгдөх биз. Нүүдлийн ба суурин хэв маяг өнө удаанаар хүмүүсийн соёл, зан байдалд нөлөөлж ирсэн юм бол одоо ч ялгаагүй ... монголчууд хичнээн зууны нүүдлийн амьдралаа орхиж суурьшмал байдалруу ид шилжиж байна. Монголчуудын энэ шилжилт одоо дэлхий даяар өрнөж байгаа хотжилтоос ялгаатай, угаасаа суурин байдаг тосгоноос хотруу нүүн ирж харъятаа солиулах төдий хэрэг биш. Биднүүс дөрвөн уулын дунд бөөгнөрөөд л хотшиж чадах хүмүүс бус бололтой, бүх хэв маяг ул сууриараа өөрчлөгдөж байна, магад зан суртахуун, сэтгэхүй, үзэл төлөвшил орвонгоороо өөр болох нь. Судлаач Ганхуяг хэлсэн байлуу даа, яг одоо монголын нийгэмд суурин ба нүүдлийн хосолмол шинж зэрэгцэн оршиж байна, цаашид суурин хэв маяг зонхилно гээд. Энийг нийгмийн хүчин зүйлийн өдөөлт гэвэл бид ямар хариу үйлдэл хийж даван туулж яваа бол? Монголчуудад тэртэй тэргүй ирж буй энэ сорилтыг сайн эсвэл муу гэх нь шаал дэмий ...

16 comments:

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Сүүтэй цай маргааш 100 нас зооглох гэж байна. 100 насны нижгэр найрыг хаа хийж хамаг амьтны гарыг нь газар хөлийг нь хөсөр хаюулж, толгойгоор нь хөл хийж, хөлөөр нь лонх хөшгөлөхгэжийна?
Лав дуулваас утаатай шороотой Жамбалын оронд байгаа сурагтай. Би ч бас тэр шороон дунд угаартцан маажигнажийна. За юмыг яаж мэдэхүү түрүүлээд төрсөн өдрийн гал халуун мэндийг ганц лонх юмтай өргөн барьюу. Хүлээн авч соёрхнуу. плийз.

iga said...

Гал халуун мэндийг тань ганц лонх нөгөө юутай хамт тосон авч соёрхоод, тэсгэлгүй тэнгэрт дүүлэн баярласанаа гүн хүндэтгэлтэйгээр илэрхийлсү эрхэмсэг Кофе, ө биш э, Конфи, а тийн Агуу ;)

3apaa said...

Монголчуудад тэртэй тэргүй ирж буй энэ сорилтыг сайн эсвэл муу гэх нь шаал дэмий ...

Хэн сайн муу гээд байгаан?

Erkardo said...

Нүүдлийн соёл нь бидэнд бүх түүхийн турш гайхалтай давуу талуудыг олгож байсан.

Гэхдээ одоо ингээд байршилаас нээх хамааралгүй болоод ирэхийн цагт ийм соёл явуургүй болоод л ирж байгаа юм л даа.

Суурин соёлд дасахаас ч өөр арга алга даа гэж л боджын.

Erkardo said...

Цоо шинэ орчин үеийн нүүдлийн соёлыг бий болгоё гэхээр (mobile technology ууд дээр тулгуурлаад кк) хаана байгаа нь стратегийн хувьд нээх чухал биш болсоор л байна шүүдээ. дэлхий улам л хавтгай болоод л байна даа. тэхээр чинь нүүдлийн соёлын давуу тал үгүй болсоор л байна гэсэн үг.

Мика /美香/ said...

Угаасаа бид нүүдлийн соёлоор явлаа гээд олж долоосон юм ховор. харин суурин соёлыг дагаад хэдхээн жил өнгөрч байгаа ч харьцуулбал нилээд дэвшилттэй л гэж бодож байна. Дэвшил гэдгийнх нь хамгийн гол үзүүлэлт бол хүмүүсийн сэтгэлгээ гэж дүгнээд байна хө.

Anonymous said...

За би мэдэх юмаар маруухан хүн. Ганцаар юм хийсэнээс хамтаар хийсэнүүд нь илүү амжитанд хүрээд тэднийгээ дагаад байгаан гээл тэгсэн шүү дээ хүн амьтан.

Бас төрсөн өдөр нь болчоо юу күү мөн

Anonymous said...

манайд дэд бүтэц гэдэг нь бараг байхгүй юм билээ. нэг аймаг явна гэхэд л хувийн унаа эрнэ. хөдөө нь хөдөөгөөрөө үлдэх биз, бэлчээр ихтэй улс заавал суурин болох гэдэг утгагүй.

Anonymous said...

Nuune l geh yum uldii l geh yum yasan ch nuuj duusdaggui setgelgee vee? Mongolchuudaa gej.. Globalchlal ene ter gej yariad baigaa yer ni Mongolchuuudaas uudeltai baih shuu? :)
Igaa torson odor bolsiim uu? Hojidson ch gesen mend. Urd nutgaar zugaalaad medsengui. Gants shil yum nadtai uuj baina gej bodood uuchaarai gesen.. he he.

Anonymous said...

Yordoo oilgosongui. Neg talaas baigal nuguu talaas hun, ene hoyr temtseldseer irsen yumuu ?
Davan tuulsan ni soyltoi irgenshiltei bolood gene uu? hehe

Soyloor damjuulj baigalias zugtaaj irsen yum bish uu ? Baigaliig hezee ch hun hamgaalj baigaagui !

Anonymous said...

Bid ene oron zaigaa khogjingui busdiin onoogiin baigaatai kharitsuulan devshil khemeekh ontsogoos l setgevel suurin soyol irgenshil l chukhal met sanagdakh ni zui bizee.
Kharitsangui bogino khugatsaagaar delhiid irdeg khumuunees nuudelchid khemeegdekh buleg kharsaar baital khotsrood baigaa ni tiimkhen ch
Khun baigaliin buteegdekhuunii 1 gesen ontsogoos setgevel nuudliin akhui ni delkhii khemeekh garigiin togtnon urgeljlekh tsag khugatsaanii khemjees met.

Delkhii 1 ger tul "Negdsen oilgolt- Zokhist kharitsaa"-g niiteer khumuun torolkhton medren ukhaarch bui bizee.

Arsun said...

Тиймээ, би суурьшсан нүүдэлчин хүн. Байгальд ойр, дураар байх гэж эвхдэг гэр бүтээлээ. /хэхэ, рекламная пауза/
Хожимдсон ч гэлээ баярын мэнд хүргье.

AD said...

Миний бодлоор нүүдлийн соёл гэхээсээ хамгийн гол зүйл нь Манжийн дарангуйлал, Оросын улс байсан г.м үед аль шинэлэг сэтгэдэг сэхээтэн гэсэн хүмүүсийг нь устгаад хаячихсан, удирдаад авч явах хүн үлдээгээгүй юм шиг санагддаг... Бараг үр удмаар нь устгасан байх.. Үүнтэй хамт хүндэтгэл, ёс суртахуунтай холбоотой зүйлс, бас нэлээдгүй ген устсан байхаа...
Гэвч бид өнгөрсөндөө буруу өгөх нь утгагүй мэт санагддаг...
Уг нь бол Ардчилалын дараа үеэс импортын татварыг 0-лэж, хэдэн үйлдвэрүүдээ гарлагатай нэрээр бүгдийнх нь амыг барьж, гадны зээл тусламжийг авахын тулд тэдний туршилтыг өөрийн улс дээрээ хийсэн нь л том алдаа байсан байх... Одоо ч тэр яг хэвээрээ. Нүүдэлчин ч бай, суурьшмал ч бай үйлдвэр бүтээлгүйгээр хаашаа ч явахгүй. Хэдий суурин соёлтой боллоо гээд л амаа ангайгаад суугаад байвал дуусна. Харин нүүж тойрсон ч ядаж нэг хэдэн үйлдвэртэй болчихоод явбал ядаж өлсөж үхцгээхгүй байж болох байх. Уг нь бол нүүдэлчид бүтээдэггүй биш дээд зэргээр бүтээдэг байсан түүхүүд байдаг, тэгээд ч Монголчууд гэж дан ганц малчид байгаагүй. Энэ газар нутаг дээр маш олон янзын үндэстэн ястан, олон янзын амьдралын хэв маягтай, мужаан, дарханаас эхлээд тэрэгчин, барилгачин бүгд эртнээсээ байсан, байгаагүй бол Монгол үгийн санд эдгээр нэрнүүд байхгүй л байсан болов уу. Олон зуун судар бичгүүдийн тухай ч ам дамжин яригдсаар, үлгэр туульсад ч бий янтай, ном эрдмийг магтан дурьдсаар л ирсэн. Харин түүхийн азгүй, хар үед бусдад булаагдаж, дарлуулж, зарим талаар ухаангүй байдлаасаа, эв нэгдлээ алдсан, амиа хичээснээсээ болж тэр бүхнийгээ нэг дор, нэг мөсөн булшилчихаагүй бол өдийд өөр байх байсан...
Одоо ч бас цаашдаа яах вэ? гэдэг асуулт мэдээж тавигдана. Хаана байхаасаа, суурин байх уу? нүүдэллэх үү гэдгээсээ үл хамааран бүтээх нь л чухал байх... Малчид нь нүүснээрээ нүүгээд, тэдний дунд байгаа аймаг, сумуудын төвүүд дээр малын гаралтай түүхий эдүүдийг тодорхой түвшинд хүртэл боловсруулдаг жижиг дунд үйлдвэрүүд байгуулаад, төв хэсгээр тэр бүдээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгодог үйлдвэрүүд байж болох л байх.. Зөвхөн газраа ухаж, зарж идэж уух, өмсөх зүйхдээ олсон хэдээ зарцуулаад л байвал суурьшсан нүүсэн ялгаагүй хэзээ ч хөгжихгүй байхаа... за баахан нуршчихлаа хэхэ сорри.. Нээрээ ойрд яагаад таг болчоо вэ?

Tundug said...

Sain uu? Igaa,
Uchigdur bi nomoo unshij suugaad sanamsargyi hoid hesgiig ni suhuud hartal ochuulaltssan Igaa geed garaad irdiin, umnu ni dandaa blogiig ch unshdag baisan bolohoor tanidag hun maani yum shig sanagdaad l. hehe yutai "Delhii buurunhii bish" gedeg nom yalanguya nad shig olon ulsiin hudaldaagaar surch baigaa humuust unshihgyi unguruuj bolohgyi nom yum shig sanagdsan shuu, Bas tan shig hiij buteesen yumtai chadaltai bie daasan hun bolno doo gej bodsoooon. Ulam ihiig hiij buteegeerei, ta uuruu ch medelgyi nadaa zunduu uram ugsun baina shuu, hehe amjilt husii

xvv said...

...

BorlaSQue said...

ХҮН ГЭДЭГ ЧИНЬ АЛИВААД ДАСАН ЗОХИЦОМТГОЙ АМЬТАН ШҮҮ ДЭЭ ТЭГХЭЭР ДАСНА ДАА ЗОХИЦОНО ДОО.

ГЭХДЭЭ БИ ЛАВ ЗАРИМДАА ҮҮРГЭВЧЭЭ ҮҮРЭЭД ХААШАА Ч ХАМААГҮЙ ЯВААД ӨГМӨӨР БОЛДОГ ЭНЭ МИНИЙ ЦУС БИЗ ГЭССС КККК

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...