Гиюүрч байна, гиюүрээд л байна, гиюүрсээр л ... өлсөж байна, өлсөөд л байна, өлссөөр л...
Залхуу хүрч үхэх нь ээ, гитар дарж сурдаг ч юм билүү. Манай сургуулийн Дон Жуан гитар лаг тоглодог юм билээ, бас морин хуур сурч байгаа, дараа нь төгөлдөр хуур дээр нэг хоёр ая дардаг болоод хөгжмийн боловсролоо түр азнана гэнэ ээ. Дэгдээхэй болохоор гитар сурна гэсэн чин эрмэлзэлтэй байдаг. Энэ жил шинээр ирсэн хархүү морин хуурыг уйлуулна, нөгөө нэг хархүү Ди Жи хийдэг гэсэн, бүр хөгжмийн ая зохиодог ч байж мэднэ, асар урлагийн мэдрэмжтэй манайхан. Ерөнхийдээ шинэ үеийн залуус л даа. Би ч мэдээж үзэгч.
Өнөөдөр бараг гарсангүй, тагтан дээр хальт агаар амьсгалсан ... жоохон гуниг байх шиг, санаад байн, хэнийг юм бүү мэд. Ядаж байхад залхуу хүрээд, яг хэнийг санаж вэгээ ч бодохоос залхуураад ... эртээд бамбаруушийн санал болгосноор "Малена" гэж кино үзсэн. Бөөн бөөн нулимс гаргасан. Сайхан бүсгүйн хүнд хувь тавилан, сайхан эгчид дурласан өсвөр насны хүүгийн ариухан хайр, чин сэтгэл ... үнэхээр кино, даанч бичихээс залхуу хүрээд байна. Итали кино шүү, заавал үзээрэй.
Хүнд юм өгөхгүй, хүнээс юм авахгүй байх нь авахаа л мэдэхээс өгөхөө мэддэггүй хүнээс мэдээж дээр, мөн адил өгөөд байдаг байж авахгүй байвал өөрөө үгүйрээд дуусна ... өгөх ч юмтай авч ч мэддэг байх алтан дундажийг барьж байвал зохино гэж Яалишидуодө хэлжий шүү.
Залхуу хүрсээр л ... дээш харж дэмий хэвтэхээс ч залхуу хүрээд байна. Дэлгүүр хэсэж домбоо стилиэ сольдог юм билүү, улирал солигдоход том хямдрал зарладагсан, би хоцорцон байх өө, яшиг залхуу ...