Monday, 31 December 2007

Өчүүхэн

Өөрөө би өчүүхэн ... өчүүхэн нүд минь өчүүхэн зүйлсийг ширтэж, өчүүхэн хүрээндээ өчүүхэн сэтгэж, өчүүхэн хүнд өчүүхэн дурлаж, өчүүхэн бөмбөрцөг дээр өчүүхэн амьдарсаар өчүүхэн үхэх ... ... үхэл ч аврахаас өнгөрсөн өчүүхэн энэ тойргоос өчүүхэн ч атугай мултрах болов уу?

Номынсан мэт мэдлэг цуглуулж нобельд дэвшихээр гавъяа байгуулах ... үр удмаа тээж төрүүлээд тэжээж тэтгэх ... сайхан эсвэл муухай мэдрэмжийг хүртсэн шиг хүртэх ... амьд байгаагийн минь зорилго аль нь ч биш, баттай хэлье. Зорилго биш зүйлрүүгээ үхэн хатан тэмүүлж амьдрах ямар вэ?

Хөндлөнгөөс өчүүхэн өөрийнхөө өчүүхэн үйлдлүүдийг ажиглаж ажиглаж ажиглаж ... ...

13 comments:

Anonymous said...

өчүүхэн хүнд
өчүүхэн дурлах
өчүүхэн надад Т1 байна.
Тэр ч тэнэг би ч тэнэг
Тэхдээ тэр бүүр тэнэг байх
Жорлонгийн суултуур шиг
Зулзган модны нахиа шиг
Жаран настай
Чавганцын нүүр шиг
Шрекийн чих шиг
Шкабны хөл шиг
Шаал тэнэг байна
Шүлэг шиг бичсэн
Дээрх үг шиг утгагүй
Утгагүйн цаана
Утга бий дахиад
Өөрийнхөө өчүүхнийг
Өрөөлийн илүүг
Мэднэ гэдэг Яасан
Хэцүү юм.
Хэрхэвч бууж өгөхгүй
Хэрээ байвч
Тэр цагтаа
Тотем байсан,
урвуугаа харсан байхад
Урагшаа харна одоо
Дахин
Урвуу харна
тэгээд
Буцаад байрандаа орно
Бууж өгөхгүй юм шүү.!

erhtsas said...

Шинэ оны мэнд!!!

Өчүүхэн гэдгээ мэдэрнээ гэдэг аугаа байгаагийн шинж байх өө.
чиний сонирхолтой бичлэгүүдийг хүлээгээд л байгаа шүү найзаа.

Жаргалтай инээмсгэлэлийг хүсье!!!

xvv said...

Надаас арай л том юмаа :)

Anonymous said...

anonymous-t
"Жорлонгийн суултуур шиг
Зулзган модны нахиа шиг
Жаран настай
Чавганцын нүүр шиг
Шрекийн чих шиг
Шкабны хөл шиг
Шаал тэнэг байна"
chi jorlond suuj biye zasah, havar ireh, hogshorson emegtei hun harah, shkab holtei bhad durgui yum uu. hahaha gaihaltai
hundetgesen batld
aa bas ta nart shine onii mend

Anonymous said...

...Шүлэг шиг бичсэн
Дээрх үг шиг утгагүй...
anonymous1 утгатай юм бичээгүй гэдгээ мэдэрч байна л даа, тэгээд мэдэрч эхлэхээр бодол цэгцрээд
Утгагүйн цаана
Утга бий дахиад...
гэж. Харин Өөрийнхөө өчүүхнийг мэдрэх заавал
Өрөөлийн илүүг
Мэдсэнтэй уялдаатай биш.

melkadies said...

ehnii bolon suuliin anonymous chini igaa ooroo bna shuu dee. urgeljlel ni gej bodoj bna

Anonymous said...

эхнийх нь инга биш ээ
хэхэ

Anonymous said...

эцсийнх нь би. Ига бол ига л гэнэ биз дээ. таг чиг.

Battulga said...

Энэ бичлэгээс нэг л уйтгар, залхсан байдал үнэртэх шиг... гэхдээ уйтгар гуниг хүртэл өөрийн цаг хугацаатайгаас хойш... тэгээд ч ер нь өчүүхэн биш агуу байгаад ч ямар ялгаа байна... ямар тийм байх ёстой ч биш, мэдээж тийм байхгүй байх ч ёсгүй. Тэртээ тэргүй тэгээд дуусахаас хойш хүссэнээ хийгээд сэтгэлээ баясгаад явж байсан дээр юм шиг байгаан ялангуяа залуудаа үгүй бол хөгширсөн хойноо харамсах хэрэг болно.

Амьдрахад ганц л зорилго байдаг юм шиг тэр нь амьд байх... амьд байсан үед хүн элдэвийн юм хүсэнэ тэртээ тэргүй гиюүрээд суугаад байлтаа биш янз бүрийн юм оролдож хийгээд зорилгоо нэмээд баяжуулаад л явдаг. Гэхдээ зарим юмыг хүн хийж байж, дотор нь орж байж л ойлгодог тэрэн шиг амсаагүй амьдарлаасаа уйдах утгагүй мэт...

Watch this, it might make you feel better: http://www.metacafe.com/watch/277085/everyone_must_see_this/

PS: Бодсоноороо бөөн юм биччихлээ андуурж далийсан бол apologize! Магадгүй шал өөр юм бодож бичсэнийг нь шал өөрөөр ойлгоод бичсэн байж магад :)

Battulga said...

Oh btw welcome back. Pleasure to see you again. Hope you will find everything that you have been looking/wishing for in 2008!

Bayasum said...

Өөрөө би агуу... агуу нүд минь агуу зүйлсийг ширтэж, агуу хүрээндээ агуу сэтгэж, агуу хүнд агуу дурлаж, агуу бөмбөрцөг дээр агуу амьдарсаар агуу үхэх ... ...

Bayasum said...

Оптимист байяа гэсэн бодол минь хүртэл өчүүхэн санагдаад явчлаа..

Bayasum said...

Үүний эсрэг өгч болох логиктой хамгийн сайн хариулт бол минийхээр "-Энэ чинь өчүүхэн бодол..!"