Tuesday 25 September 2007

Нүүрс ба цагаан цас

Д.Пүрэвдорж гуайн “Хар цас” найраглал гоё шүү ... гэхдээ дайн дажингүй энх цагт төрчихөөд хар цасыг харах тавилантай байж бяднуус. Одоо ч юу юугүй цас бударч нүүрсний утаа суунаглахаар угартаа хахана даа УБ минь. Нүүрс, нүүрс ... нүүрсхэн чамдаа би дуртай. Учир нь:

Нүүрснээс шингэн түлш гаргах тухайд анх тэртээ 1927 онд германууд боловсруулсан байна. Улмаар эдүгээ гэхэд нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхийн сацуу шатахуун болгон ашиглаж буй. Өнөөдөр дэлхий дээр нүүрсээс шингэн ба хий гаргаж эрчим хүч үйлдвэрлэх болсноор дан ганц нефтийг хараад суухгүй болжээ. Нүүрсний боловсруулах үйлдвэр нь нефть, байгалийн хийн нөөцгүй орны хувьд нефтийн цооног, хийн хоолой л гэсэн үг. Хятад улс нефть импортын хараат байдлаа саармагжуулах зайлшгүй сонголт гэж үзээд нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахад зориулж 2006-2020 оны хооронд 1 триллион юанийн хөрөнгө оруулалт хаяхаар шийдвэрлэсэн байна, нүүрсний улалмжлалт хэлбэрийн уурын зуухнуудаа халаад шинэ боловсруулах үйлдвэрүүд барьж эхэллээ. Хятадын аз болоход нүүрсний нөөцөөр дэлхийд 3-рт ордог арвин.

Монгол орны хувьд юу их байна нүүрс их байна, гэтэл нүүрсийг шингэрүүлж хий болгож бензин эрчим хүч гаргаж авдаг тухай сонсоогүй хүн зөндөө байгаа, нүүрсийг зуухруу л шидэж болдог гэдэг ойлголтоос салаагүй дарга даамлууд ч байх шиг. Гэхдээ нүүрс боловсруулах үйлдвэр барих тухай манайхан ярьдаггүй биш, хэсэг инженер залуус метанолын тухай бүхэл бүтэн буурьтай судлагаа хийсэн байдаг, нүүрсээс шингэн түлш гаргах талаар ганц сэдэвт докторын зэрэг горилсон эрдэмтэн ч бий. Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрт нүүрснээс хийн ба шингэн түлш гарган авах, эрчим хүчний цэвэр технологийг нэвтрүүлэх гээд сайхан сайхан зорилт бас байх юм.

Үг хэл биш үйл хөдлөл л санаа бодлын сүүдэр байдаг билээ.

Бид тэгвэл юуг хийж байгаа вэ? Яг эсрэгээр үйлдэж сууна. Хятадууд бага багаар уламжлалт уурын зуухаа буулгаж шинэ үйлдвэр барих болсноор уурын зуухны хуучин “тогоо шанага”-нуудаа яахав гэдэг асуудал ургахад монголруу хямд үнээр борлуулж бид ч улс даяар тархсан бараг сум болгоны уурын зуухаа шинэчилж байна гэж баярлаад л, энд тэндгүй тогоогоо солиод л … дэндүү олон баримт бий, гаалиар орж ирсэн уурын зуухны тогоо төхөөрөмжийн үнийн дүнг нэгтгээд харах юмсан, тэр нь бүгд төсвийн мөнгөөр хийгдсэн, хятадын гологдол хаягдалыг далдаруулахад бид улсаасаа хандив өргөөд л… нүдээр харахад уурын зуухнууд алхам ахисан мэт боловч, бидэнд өөр тийшээ хэд харайх боломж байсныг харахыг хүсдэггүй юм уу … Нүүрсээс хий шингэн гаргаж авах үйлдвэр яагаад монголд баригдаж болохгүй байгаа юм бэ? Мөнгө санхүү л гэж бүү хэлтүгэй, ашгаа хэдхэн жилийн дараа нөхөж болох тооцоог бие дааж хийсэн судалгаагаар нотолсон инженерүүд байна шүү дээ.

Юутай ч нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахад монголд гарах ашиг тус нь юу вэ гэхээр:

- Бензин шатахууны 100% импортын хараат бадлаас бага ч атугай ангижрана, оросууд нефтийн экспортын татвараа нэмэх сургаар монголд суурь үнэ донсолж байдаг арчаагүй байдлыг дотооддоо хянаж зохицуулах боломжтой болно гэх мэтээр эдийн засгийн стратеги ач холбогдлыг нь тоочиж барах юм биш.

-Улаанбаатар гамшигийн бүс гэгдэхээ болихоор өвөл хотдоо төөрөхгүй байхаас авахуулаад хар цасан дээгүүр шажигнуулан алхахгүй, амьгалын замын өвчин дэлгэрэхгүй, нялхас мэндлэхдээ л 60-тай тамхичин өвгөнийх шиг уушгитай төрөхгүй, хүн амын удмын сан гажигтахгүйсэн.

Цаашлаад ач холбогдол гэдэг үгийг хэд л бол хэд хэлэх байна. Бид арвай буудайг шууд амруугаа хийдэггүй, тээрэмдээд гурил болгоод талх бариад идэж заншсан ... лугаа адил нүүрсийг “тээрэмдье”. Ингэж хийхэд бидэнд юу дутаад байна даа?

11 comments:

Anonymous said...

Mongold ene tuhai yaridaggui bishee. Ali 4,5 jiliin umnuus l humuus yarij bgaa shuu deee.
Gehdee naadah chin tiim amar butdeg ed bish. Metanoliin sudalgaanaas shaal uur tuvshni asuudal l daa. Onoliin huvid bolomjtoi ch busad tehnikiin shiidel n hetsuu ed gej bgaa. Ene technologiig hamgiin sain hugjuulj chadsan n delhii deer German, Yapon 2 l odoohondoo baigaa. Yapon bol ali 90eed onii ehnees ulsaas n sanhuujuulj ue shattaigaar sudalga yavuulaad, delhii deer hamgiin ahnii plant uildveriig n baiguulj chadsan gants oron. Odoo ene plant uildveree jinhene uildver bolgohoor Indonesiin nuursnii ord deer uchnuun terbumar toologdoh tusul deer hamtarch ajillag baigaa.
Harin chi haytdad bgaa hun bna hyatdiig sudlaadahval ih yum garna bh shuu. Hyatduud ali hediin yaponii tehcnologiig hulgailsan baih magadlal undur bnaa. Odoo haytduudad mungu n baina. Udalgui uildver barihiig hen baig gehev.

--dugidagi

Anonymous said...

aan tiim ene plant uildver n tsukubad baidiimaa. bi ochij uzej baisan. nuser ed bailee. gadnii huniig bol yostoi honshoor ch tsuhuilagahgui gej bgaa.

3apaa said...

Юу дутаад байна гэсэн үү? Сэтгэл дутаадайна...

Anonymous said...

Нэг үйлдвэр л гэхэд 100 сая дойлуураар босно. Хятадуудын хувьд гэвэл өөрсдөө хийж чадахгүй. Тийм том толгойтой инжинар байхгүй. Харин German-аас л тусламж авч байгаа гэж сонссон юм байна. Нүүрснээс бензин гаргаж авахыг анх Монголд Бямбаа гэдэг хүн манийг сурагч байхад 90-ээд оны эхээр л яриад яваад байдаг байсын. Бид ч эхлээд нээг их тоохгүй нүүрс Бямбаа гээд хочилчихдог байлаа. Ядаж байхад нөгөөх нь манай ангийн охины аав байсиймаа. Тэгээд дээрээс нь дарчихсиймуу чимээгүй болчихсон. Одоо энэ хар цасыг харахаар муу нүүрс Бямбаагаа санах юм даа хөөрхий гэж. Гэхдээ л igaa-ийн зөв шүү. Айхгүй хийгээд л үзэх хэрэгтэй. Юу дутдийн цус. Хувилай хаан хөл хорио тогтоосноос болоод нөгөө ажилаа хийсээр байгаад дэлхийн хагастай тэнцэхээр чанар муутай хүн амтай болчихсон гитдууд тусламж аваад хийгээд байхад тэднийг өсгөхөд тусалсан Монголчууд яагаад хийж болгүйм. Хийх л хэрэгтэй.

Anonymous said...

Unuudur mongold bgaa zaluusiig yu ch medehgui gej yarij bolohgue. hiij chaddag n harin yostoi mundag bgaa shuu. Bidniig gadaadad nasaaraa nomond hulburuud ch chadahgui yumiig surhii zaluuchuud hedhen jiliin dotor l hiigeed bgaa shuu. Bodit amidral deer heregjuuleh geheer yamar ch yum ih hetsuu bdag gej boddog. energiin salbart ajilladag l bol, yadahnaa l poliin erchim huchnii angid surdag oyutanii hemjeenii hund bol ugn oilgoh l yostoi. Odoogiin bdlaar nuursnees shingen neft gargah chin odoo bol sansart puujin huurguhuus ch iluu hetsuu technologi bj medeh yumaa. yamar saindaa l hyatduud dangaaraa zutguul hugatsaa aldana geed daisantaigaa hamtrah geed haigaad bj bhav. Teheer mongolchuud teeremdeed bolgochihdog ed ch bishee. Uur gazraas hulgailaagui anhdagch boloh ndur technologiin ard asar ih mungu l bdag (yag l undur bolovsroliin ard mungu bdagtai adilhan zuil). 80aad onii etsest ediin zasgiin hemjee n USAgiin umnu oroh shahaad bsan yapon uls 10 jil daraalan tasralgui mungu hayaj bj ene plant turshlagiin uildveree baiguulsiim shuu. Uildvertee heregleh neg sain chanariin shaardlaga metaliin hailsh gargaj avahad l uchnuun sudalgaa, daraa n teriigiee uildverleh technologi geed etses tugsgulgui yum bolno.
Iga uuruu ch bichsen bna. "Aguu" hyatad guren gehed l 1 trillion yuan (1$=10 yuan geed bodohod l 100 milliard US$) tuluvchihood bgaa uildveriin hedhen zuun sya $oor bosgono ch gej bhgui degee.
Teheer hudlaa mongolchuud bid chadna gej goshgorood yuhev. Setgel dutahgui ch mungu n dutna. Mungutei bas nuurstei bval technologiig n importlood oruulj irj boloh yumaa.
Harin mungu n bgaad material bgaad teriigee hool bolgoj hurteh getel togooch n bhgui yum bolohguin tuld bid nar uursduu urdah urdah hiih yostoi yumaa hiigeed, chanartai bolovson huchin bolj erthen mognoldoo harih heregtei bnaa. Technologiig n buteej neehee baig gehed mongoldoo teriig n oruuldag bridge n boltsooyo l doo.

za za joohon halichlaa. hehe

Unknown said...

Миний бодлоор төрөөс ард түмнээ "хайрлаж" нүүрсний дээд үнийн хязгаарыг хэтэрхий олон жил мөрдүүлж энэ салбарын хөгжлийг боомилсон нь эргээд өсөж дэвших боломжуудыг нь хаасан санагддаг юм. Энэ чиглэлээр бизнес хийх боломжийг хангаж байж л овсгоотой чадварлаг хүмүүсийн анхааралд өртөж улмаар байдал дээрдэх болов уу даа. Түүнээс төр өөрөө заваараад хутгалсаар байх юм бол гаргасан "мэргэн шийдвэр" болгон нь яваандаа иймэрхүү үр дүн авчирч, байдал улам дордсоор байх болов уу.

A.Амарсайхан said...

Шингэн шингэн гээд л бичээд байх юм. Хүнд юм хийгээд өгөхөөр төлбөрөө дансаар уу, бэлнээр үү гэж асуухын оронд шингэнээр авах юм уу, өөрөөр ярих юм уу? гэдгийм.
Шингэнээр гэдэг нь нөгөө юу...
Нүүрсийг хүртэл "нөгөө юу" болгож болох нь гэж бодоод л суужийна. Муу ах нь. Хэ хэ.
Зун бид хэд шингэн валютыг ч гулгуулсаар сууж нэг оройг авч билээ. Блоггеруудын уулзалтын тухай юм бичсэн үү? ингэхэд?

Мика /美香/ said...

Хийвэл бүү ай, Айвал бүү хий.
Бусдаас тусламж хүсээд, дайсантайгаа нийлээд ч болтугай эхлэл суурийг нь тавиад, хийгээд үзэх л хэрэгтэй.

Тэхдээ өчнөөн сайхан санааг манай чадалтай залуучууд гаргадаг, гэвч хэн ч ойшоож үздэггүй, харин ч муулж, доош нь хийж, аль болох болохгүй талаас нь ярьж, гүрийдэг нь өнөөгийн Монголчуудын гэм биш зан болоод байгаа. Үүний адилаар манай засгийн газар, 76-н хүн Японы засгийн газар шиг дэмжээд өгөх зориг, сэтгэл дутах л байхдаа.
Монголчуудаа гэж...

Anonymous said...

sain uu? chinii blog ih sonirholtoi yumuu,nileen deerees haaya zavtai uyedee unshdag blaa,harin uchigdur shunjin suuj barag bugdiig in unshlaa,tegeed buur tolgoi ergeed,ingehed chi chini busgui yumuu?,zaluu yumuu? zarim blogiig ni unshihaar yaah argagui busgui hun ch yum shig,zarimiig ni unshihaar ugui ee buur yaah argagui zaluu.ergesen tolgoinii mini erguug gargaj uruh zasal hiine bgaa nuhur mini.harin bi bol uuruu negen saihan mongol busgui.
taniig hundetgesen E.Tsasjin

Dugi said...

hehe amarsaihan ih boduushtai yum commentloson bna shoo. nuursiig nereed "nuguu shingen yum" bolgodog bol manaihan dorhnoo heregjuuleh bh shoo. No money? no problema!! hehe

Anonymous said...

Khiiye gewel bolokhgui zuil ugui bilee. Nuurs bn, chadaltai khumuus bn, mungu ch oldono. Gants dutaj bgaa ni khiikh setgel zorig alga, bidend. Busad khumuus khiij bolood baikhad bid yagaad bolokhgui gej... Khezuu ch gesen khiij bolno

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...