Аав ээжүүдээ бид ийм байдлаар хэзээ ч төсөөлж чадахгүй дээ, угаасаа тиймэрхүү “ёс бус бодол” ухаан санаанд нь бууж ирэх ч үгүй хүмүүс. Харин бядны үеийнхэн болбаас, - насаараа нэгхэн хүнтэй юу, ёстой араач даа ... ... Гэхдээ л бидний өсвөр насны төсөөлөлд хайртай хүнтэйгээ учраад хүүхэдтэй болоод насаараа тэрнийгээ хайрлана гээл үлгэрийн бодол байдаг л байсан шдээ. Нийгмийн сэтгэлзүй, орчин нөхцөл шууд нөлөөлөх юмаа, болохгүй гээд хорьж болохгүй нэг тиймэрхүү үзэгдэл юм даа. Мэдээжийн хэрэг аль ч нийгэмд ну-а байж л байсан. Амьдралд хүн аль алдахыг тэр гэхэв, цаг хугацааны зөрүүнд золиос болсон дурлалын хувьд асуудал өөр л дөө. Гэхдээ энд нийгэм гэдэг утгаараа олонхийн тухай ярьж байгаа хэрэг. Манай монголд гэр бүлийн шинэ хэв загварыг бахдалтайяа бүтээн байгуулцгааж байнаа. Гэхдээ ямар юм нь ч байсан хайртай нэгнээ өөр хүнтэй хуваалцаад суухыг хүсэхгүй биз дээ. Ердөө л махбодийн хэрэгцээнд тулгуурлаж цэнгэн хөгжилдөж байснаас, тархины таашаалаар сэтгэл сэвгүй явсан нь дээр баймаар ч юм шиг. Хатуу консерватив байх онцгүй л дээ, гэхдээ л ... Хэрхэхийг эхнэрүүд нөхрүүд цөмөөрөө мэдтүгэй жэхшиг.
Saturday, 8 September 2007
эхнэрүүд ба нөхрүүд
Нээх тоодоггүй байтлаа ойрын үеэс л хүүхэд гэнгүүт хачин болоод, чимкээд чимкээд, үнсээд, базаад, татаад, хазаад ... харсан даруйд хайр хүрээд л хамаг биеэр садист сэдэл төрдөг болчихлоо ... яаж байгаа юм бол оо, ө энэ чинь?! гэнэт дотор сэртхийгээд аваарын дохио иы-ун иы-ун ... хүүхэд!!! ... баларсаан, цонхоор гэрэл орж ирээд гэндүүлж байгаад гэдсэн дээгүүр тусчихаж ... үхсэн мэт нам унтдагийн гай ... Гэтэл саяхан хамаатны охин дүү хоол үнэртэхээр дотор муухайрдаг болсон тухайгаа сонсгож садист зангий минь учгийг тайлав, үл мэдэгдэх гэрлийн тухай бодлоо орхив.
Subscribe to:
Post Comments (Atom)
Мэдрэмжүүд минь
Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...
-
Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...
-
Зураач Ч.Хүрэлбаатарын "Намрын дунд сарын арван долоон" (1996 он) зураг. Сүүдэрт орчлонгийн найранд сүүлдэсхийгээд ирээ юү Сүй бол...
10 comments:
amidraliin arwin turshlagatai hunii ug baiw uu daa.
aimar ih suraltsdag shuu gsn.
amjilt husie arzgaraaa
haha
Манай нийгэм нэг л сонин. Цаанаа л нэг зэвүүн. Мөнгөөр л юм шийднэ. Мөнгөтэй хүн царайлаг, сайхан сэтгэлтэй бас тэгээд их бурханлаг харагдана, мэдрэгдэнэ. Охид хүүхнүүд нь яааж нэг баян залуу дэгээдэж гэнэт баяжаад ядарсан нэгнийг урьдаас нь биш дээрээс нь харах вэ гэж л мөрөөсөх. Харин залуус нь зулгуйдаад, залилаад, мэхлээд дээрэлхээд ч хамаагүй хэдэн халтар юм кармаалчихаад энд тэндхийн баар саванд хэнийг чихдэх бас сэгсрэх тухай зүгээр л нэг хүүрнэлдэх. Ишш чааваас ядарсан монголын маань ядуухан тархинууд ...(Хүн болгон биш ч нийт масс нэг иймэрхүү л байх шив дээ)
huuh, tiimuu, odoo yaanaa ...lol
Ulmedex bichiv.
well said! here is to true love!
tsag hugatsaanii huvid zolios bolson durlal gedeg n todorhoi bus ungurchihuj.enenii huvid uur l duu gedeg n tsag hugatsaanii zolios bolson durlaliin ureer nu-a bolson n zuv gesen ug uu???
medeej hereg hen ch hairtai hunee busadtai huvaaltsahiig husehgui huvaaltssan bailaa ch huvaaltsaj baisan gedgee bur esvel huvaaltsdag gedgee medeh hend ch saihan baihgui n oilgomjtoi shde. medeej hereg hen ch uuniig husehgui bur todorhoi. harin ter huvaaltssan nu-a nar gej ...
би ч хатуу консерватив хүн л дээ. хэхэ ер нь тэхдээ хуваалцахаас бол буцкүй.. мэдчүүл яанаа түй түй муу ёр... тэхдээ хайртай хүнтэй болчихоороо тэхкүй л байх гэж боддыщд... мэдкүйм дөө... Тэхдээ үнэн гэж байдаг ч юмуу байдгүй ч юмуу,, хайр гэж хаана ч байдгийн...
Эсвэл байдгүй ч юмуу...
Нээрээ би ч бас жоохон хүүхэд харахаар аймшигтай садист сэдлүүд төрдгийн... шууд л идчмээр.. бүүр түүхийгээр нь ;)
Одоо нээрээ монголд түүхийгээр нь хүн иддэг ханнибалууд л дутаад байгаа ш дээ.Та ирж ажлаа хийхгүй юм уу ТАХNА гуай? А бусдуул нь бол бүгд байгоо. Нэг ну-а тай олон залуус. Нэг залуутай олон ну-а нууд гэх мэтчилэн.
Neeree bi chinii blogtoi dairaldaad uuriin erhgui bahdah setgel turun shimten unshij bsansan. Today yagaad ch yum bee sanaad orood hain baij irj suuliin bichleguudiig chin unshlaa. Yagaad umnu n tiim gunzgii setgegdel turj bsiin boloo gej gaihav sht hehe. Bi uurchlugdsiin boluu, bichleg chin uurchlugdsiin boluu.
Би нээрээ хүүхэдтэй болдог юм билүү гэж бодоод байгаа шд. Гэхдээ нас залуу цус минь хэт шингэн байна. Тэгсэн ээж харин аавынхаа 61ны жил дээр миний анхны зээг төрүүлж өг гэдэг байгаа, тэхээр нь нээрээ ч аавынхаа жил дээр хүссэн үрийг нь төрүүлээд өгчдийн билүү гэж бодогдоод ...
Аав гэж нэг хүн бас хүүхэдтэй болоход хэрэгтэй байдагыг хальт мартсан байна лээ шд...
Гэрэл тусдаг хэсэг нь тасархай ха ха ха
Post a Comment