Бороонд шалба норохуй ... зуурхан агшинд түүнийг бодно, этгээд занд нь эгдүүцнэ, хачин ихээр санана ...
Гурван жил нөхөрлөсөн жижигхэн хөх дугуйгаа жийгээд номынсан байр хоёрын дунд хичнээн ч жайжигнав даа ... даруу зан гаргаж байгаа даа ч биш, 9 сарын 1 гэхэд л номын санд сул суудал олддоггүй тийм галзуу өрсөлдөөнт шороон түмэн оюутнуудын дэргэд би мэт нь ичмээр, ичээд л баймаар гсн (тэнэглэв)
Дугуйны ард найз дүүгээ сундлаад намрын чийгтэй бороонд инээд хадуулсан хоёр "циркчин" байдгаараа баясаад л ... сургуулийн зам дээр дөнгөж унасан канадын далбааных шиг навчсын шарлаж амжаагүй тасархай дээгүүр туучин өнгөрөхөд ... цайлган гэмгүй хүүхэд насандаа буцаад очсон дайтай сэтгэл хөнгөн, дэврүүн, үл анзаарам жаргалтай ... бороон дуслууд нүүрэн дээгүүр бөнжигнөн урсаж нэг нэгээрээ харайн доош тасрахуйд тэнгэрээс түг түмэн дусал газар дэлхийг эзэгнэхээр чөлөөт хурдаар асуй ... өчүүхэн миний үс туг тугаараа нальчийж номхороод, битүү чийгэнд бие минь сэрвийж, байгалийн халдагад бууж өгсөн ч ... байжий би хатах л болно. Би амьдарч байна, амьдрал намайг хатаана, сэврээнэ, тэгээд үрчийлгэнэ, бүр хорчийлгоно... (ухаарав)
7 comments:
setgel tatam uran ugeer saihan bichjee...Gevch iim zuiliig unshih burd zohion bichsen hun ni ene bol minii zohiol gej yamagt sanuulj baidag ni daan ch tevchishgui yum da.
uil yavdliig " aguu ih bolgoson" tsuurai met.
Ёооё нээрээ лайтай айн. Чиний бичлэгийг унших болгондоо л чамайг ямар хүн байдаг бол, харах юмсан гэж улам их хүсэх юм. Чи нээрээ сонин юмаа.
Манай Ига гоё бичжээ гэж... Энд байсан бол нэг хил төмсөөр шагнахгүй юу...
igaa эмэгтэй юм уу. Эрэгтэй гэж бодоод байсан шд. тэнгэрээс түг түмэн дусал газар дэлхийг эзэгнэхээр чөлөөт хурдаар асуй энэ ёстой уншиж байгаагй өгүүлбэр байна шүү.
Гоё бичжээ.
Амьдрал ч олон ааштай шүү. Үрчийлгэнэ, хатаана, үглүүлнэ, дуулуулна, үсчүүлнэ, дэгдүүлнэ.
Post a Comment