Friday 20 April 2007

Лаг

Хүн шиг ярьж сураад анх хэлсэн этгээд хэллэг гэсэн "Лаг". Дөрөвдүгээр ангид нэг өдөр амандаа лаг гээд хэлчихсэн биш өөрийгөө гайхаж тэр хэсэгтээ шок царайлж, тэгснээ гоё ч юм шиг санагдаал ... лаг байжүлэй. Цасанцар кафегийн маруужин ЛАГ гоё, манай ангийн Энхбат ЛАГ дуулдаг... лаг лаг лаг, зөвхөн хөвгүүд хэлдэг гэж боджийсан үг миний амнаас гарсан нь чухамдаа discovery байлаа, түүнээс хойш ч гажиг үгийн сан ch явсан l даа гсн. Лаг гэж юу гэсэн үг юм гэтэл лаг шавар, лаглагар шавар гэх ч юмуу утгатай гэж ирээл нэг хүүхэд айлдаж байсын. NO!!! тийм байх ёсгүй, лаг бол шавар биш, лаг бол ... (толгойгоо базлан гутрав). Я.Цэвэл гуайн "Монгол хэлний тайлбар толь" дээр бол 1. Лаг шороо, 2. Лаг мэлхий, 3 Лаг хийх, лаг суух гэсэн утга байна л даа. Гэвчиг -лаг заавал үгийн язгуур байх албагүйз дээ, нөхцөл дагавар маягийн зүйл байвал яахын...
оюунлаг
чадварлаг
ухаалаг
бурханлаг
нарлаг
урлаглаг
гээд харахаар дандаа мундаг сайн saihan утгатай үгийн ард залгавар болцон явжийдым байна ... тэнэглэг, мунхаглаг чөтгөрлөг гэх мэтээр залгах гээд үзээрэй zao.
Мөнгөлөг, тэнгэрлэг гээд -лагийн 4 зэрэг цаашаа явж өгнө л дөө, аая лэгийн ооё лөгийн ... к-ххххх...
ЛАГ Лагуудаа амжилт shoo.

26 comments:

Anonymous said...

Чи яасан лаг еин.

ёстой лагийг лаг тайлбарлажийшд.

khuder said...

Өнөөдөр лаг гоё өдөр байлаа. "Лаг-ийн 4 зэрэг" бол шинэлэг, цоглог, гэгээлэг онол байна. Нэг үг зохиочихъё, "Урамлаг".
Урамлаг бичлэгүүд, үргэлж баярЛАГдаг шүү, Инга.

iga said...
This comment has been removed by the author.
iga said...

Лаг гэдгээр муухай миа утгатай үг олсон хүнд шагналтай, шагнал нь PR гсн :D

Anonymous said...

нарлаг гэж болоод байхад сарлаг гэж яагаад болохгүй байгааг тайлбарлах хүн бана уу?

Anonymous said...

Sain bain uu

Oird haraagui hun /bi ch nudee anichihsan l daa geelvv/ bichleg nemchihej. Bi shiljih hudulguun hiigeed gertee netgui bolson bish blog heselgui udaj. blog gesen chini bas l lag-iin 4 zeregees orchij tee hehe. Amjilt

Эрхэс said...

Lag bichlegiig chini laglaij suugaad laglarch unshiv.

khuder said...

"Барлаг" нэг үг олсон. хэхэ

Б.Єсєннэмэх said...

...tani blogiig dandaa unshdag shuu? harin neleed hugatsaand bichelgui udahaar ni bolichij bgaan baih gej gaihaj bailaa! tegsen buruu bodoj baij er ni bainga shine sorgog sonirholtoi zuils bichij baigaarai uuriin chine blogiig unshdag hun olon baidagiin shuu..., Good luck!

Anonymous said...

"Барлаг" ч арай биш юм /шигээ/. Бар гэж язгуур үндэс үгэн дээр лаг гэдэг дагавар залгаснаар өөр утгатай үг үүсч байгаа юм. Гэтэл энэ бичлэгт -лаг(лог,лөг,лэг) гэдэг нөхцөлийн тухай ярьж байна гэж ойлгогдохоор байна. Гэвч автор гуай өөрөө асуухдаа нөхцөл дагавар гэсэн болохоор энэ наад -лаг гэсэн дагавараар барлаг гэж харц зарц гэсэн утга бүхий өөр үг үүссэнийг зөвтгөж болох талтай. Харин автор гуайн асуусан уг санаа нь -лаг гэсэн нөхцөлөөр үүссэн муу утга илэрхийлэх үг ол, олсон хүнд шагналтай гэсэн юм бишүү.
Жич: -лаг дагавар гэх юм бол сарлаг, тэрлэг, бозлог гэх мэтээр өөр утгатай үг үүсч байгаа. Тэхээр дагавар гэж асууснаар нь шалтаглаж шийр зааж зүтгэсээр байгаад шагналаа авч болох л талтай байна гэж ХҮДЭР хүүд хэлье.

A.Амарсайхан said...

Ёстой лаг санаа байна. Нээрээ л ухаалаг, чадварлаг, бурханлаг сэтгэжээ.
Лаг юм аа.
/Би ч гэсэн лаг болох гээд сэтгэгдэл бичиж байгаа бололтой. Яагаад гэвэл "Лагуудаа амжилт шоо" гэж төгсгөсөнд нь хариу өгч буй учраас/

Anonymous said...

maniaklag
sadistlag
horolmaalag

Эрхэс said...

hehehe.
Ugnii utgiig hunii tusuulul songoh yum shig.
herev bosoolog gevel 2 suvgaar oilgoj bolno.
Muu utgatai ug nuud gevel (lag tai) kekek: buduuleg, hoilog geh metchilen.
Bodood baihad mongolchuud maani Amnii bilgees ashdiin bileg geed sain utgatai ugee ih olon talaar ni huvirgaj ulam idevhjuulj baihad, utga muu ugnuudee harin helehiig tseerledeg bsan bolov uu?
Tegeed ch haraaliin ug, oros ah nariig irehees umnu Mongold maani barag baidaggui baisan gehed boloh ch yum shig.

Эрхэс said...
This comment has been removed by the author.
Эрхэс said...

aan neeree narlag sarlagiin tuhai bichih gej bgaad martchihaj.
Sarlag (sar+lag) gevel sarlag (amitan) gedeg uur ugtei anduural uusgehguin tuld ingej heldeggui ba
ih.
Mongol helend humuus Nart geed uguh orshihiin nuhtsuliig zalgadag murtluu Uult gedeggui shuu dee.
Uuland gedeg. Yagaad gevel zorigt buyu (zorigtoi) hun gej shinj temdej zaasan ug shig uult gevel 2 uult nutag ch geh yum uu shinj temdej zaagaad yavchih taltai. Harin uguh orshih nuhtsuliin gol zorilgo ni shinj temdeg zaah bish bair bairshil, oron zaig zaah bdag.
Yarih bolon bichih ni hund medelliig damjuulah gol zorilgotoi baidag. Tiim uchraas medeeleliin unen utgiig aldagduulahgui baih ni hamgiin chuhal bus uu?

Anonymous said...

-лаг бол турк хэлнээс монгол хэлэнд орж ирсэн дагавар гж үздэг болтй. Гэхдээ бид хэзээ яаж байгаад энэ дагаварыг сул үг болгон хэрэглэх болсон юм бэ? Ямарч бйсан лаг хийх гэсэн үгнд "их, хүнд, чанга, ..." г.м. "давуу илүү" чанарыг гаргаж, тэгэхээр турк хэлний "давуу илүү" чанарыг илэрхийлэх утгатай дагаварыг аваад бас тэр чанараар нь сул үг бий болгожээ.

Anonymous said...

Lagiigaa sanaadainaa!!! Lag n... Chi minii huvid ih chuhallag hun boltson baina gedgiig lag tom duugaar lag itgeltei helmeeriinaa!!!

Anonymous said...

Namaig amttai ugui n medegdehgui shanalgaj sanuulga ogch baigaa chin hundhen bainadaa lagaa! Yamar saindaa comment bichij CYBER LAG-taigaa heden ug solih sanaatai shineer account neelgej iim yum bichij suuhavdee! Lag sanaj lag shanalj bainaa lagaa!!!

AD said...

Хаха хүнийг 7 хоног бичкүй болонгуут уйлж унжицгаагаад л ;) Инга их муу зан сургасан байшүү! ;)

Chariote said...

би нэг үг олсон байвал яаху МАТАРЛАГ хэхэ

Anonymous said...

igaatai_taniltsii@yahoo.com
Амжилт хүсье!

D.Sainbayar said...

hehe, lag sonirholtoi ed baina shuu. Jagsaasan ugs dundaas urlaglag iin huvid chi zoriud tegj bichsen baih l daa. yer ni zugeer bodoj baihad UR LAG UR TAI gedeg ugaar lag ni ali hediine orson yum baina. neg jishee baina bas

buduun + lag = buduuleg ;
bayan + lag = bayalag
geh met...

amra said...

neeree lag yumaa. amjilt shoo, keke.

iga said...

10-р аnonymous чухам зүйтэй хэлжээ, тайлбар хийсэнд тнх шүү.
олны санаа оломгүй далай юм чухам, янзан бүрийн олон л үг гарах шинжтэй.
зак тийгээд ойрдоо ойр ойрхон уулзалдах байхаа, та нарыг санасан гэж жигтэйхэн. би нь блогдох дон тусах янзтай гсн...

Anonymous said...

butuuleg, nuutslag, miraalag hehe dagavar l ym hoino ymar neg muu ugend zalgagdaj l taaraa gesen.

Anonymous said...

Hamarlag geed neg ug nemchihye bolhuu?Manai gf tom hamartai, teriigee aimar ad uzdiin.Udahgui zasvar oruulah yum tuluvluud baigaa bolhoor negative utgatai gej bodjiin.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...