Tuesday, 17 April 2007

Нартай цас

Нартай цас бужигнаад нимгэн чийг сэнгэнэнэ
Дөрвөн сарын сэтгэл даавуун салхиар дэрвэнэ
(хэл хальтрав)

Улаанбаатар гоё байна, гоё байсаар л байна... (жаргалтай хай хай жаргалтай) хар гэртээ хаан бор гэртээ богд догдогдулам суужаагаам чинь аргагүй шүү дээ. Ойрд мэдээ мэдээлэл хов живээс хол, луйварчин дээрэмчингүүдийнхээ найруулсан хор, дайруулсан үг, монголыг аврах мянганы төлөвлөгөөг уншилгүй удсан биш бүр саначлаа байна. ТВ-р одуудын реалити шоу, хошин шогийнхоны реалити шоу, хэвлэлийн бага хуралан шоу, их хурлын чуулганы реалити шоу ... савангийн дуурь шиг энэ олон сериал шоуг үзэж суухад хүмүүс дал мөрөөрөө тэврэлцэн толгой хөлөөрөө орооцолдоостой тэгсэнээ сэм сэмхэн билүүгээ бэлдэж, улаа шагайж мэсээ ирлээд сиймхий гаруут даммм драммм пум пруммм ... чад ...
ТВ шоу гэснээс ямар олон ТВ сувагтай болцым, монгол хэлээр лавтай 10 гаран суваг байна аа, сонгууль дөхөж байгааг хэлэх үү шинэхэн гэлтгүй тв-нүүд мөд хөл дээрээ босохоор барахгүй бурзайцгаах биз, хурай хурай.

За тэр бусдын явдал ч дүүрч, сүүлийн үес би бээр зорилго сулраад зам хазайгаад нэг л биш, хийморийн сан тавиулж дарцаг хийсгэж цаас шатааж үсээ тайруулж, уруулын будагаа хаядым билүү гсн, Ice Age-ийн хэрэм шиг самрандаа хайртай санасандаа тууштай амьдраашдээээ ига өөш үхмээр байна уу (со сериал 1). Нээрэн Интерком номын дэлгүүрээр шагайтал Тойнбигийн түүх, Гумилевийн эрчимийн онол, Фукуяамагийн түүхийн төгсгөл гээд бука номууд гарчиж, удкү "Хавтгай дэлхий" хэвлэгдэх гэж байгаа, гоё доо л орж байна.

Гэхдээ энд нэг зүйлд гомдолтой явна, чухам юув тэр... УБ-т залуус цаг өнгөрөөх даж газар ердүүсүү байхгүймаа, хүн хартай болзох гэхээр бор толгой Зайсан руугаа жирийхийм, агаар чунаглаад аштайхан ч гэсэн хагас цаг болоол хөлдөж үхтэлтэй биш буцаал жирийнэ, тэнгис орж хальт армаантиклаж гар хуруугаа атгалцах гэсэн чинь солонгос кинонд уймраад нялмасаа тоолоод хүний өөдөөс харахын эцэсгүй халтайгаад юун нөгөө болзоо молзоо, ядаж байхад тэнд нь сонголт байхгүй, өглөө со кино, өдөр со кино, орой со кано юм чинь. Аль нэг зааланд нь дэлхийн шилдэг киног тогтмол цагаар гардаг байвал янз бүрийн бүлгийн хүмүүсийг татаж болмоор ... гэсэн чинь аль эрт бүх тв-нүүд нь шилдэгүүдийг цаг цагийн зайтай гаргачихсан байгаа юм байна л даа :D

Хавар цагийн салхинд саарал царайтай хүмүүс бүүдгэр гудамжаар доожоогүй алхана, хавар цагийн уринд гангалж ядсан хүүхнүүд янжуур зуугаад түрийвч нэвт сонжино, хавар цагийн наранд зальжин нүдтэй цоглог залуус амбиц хөөгөөд завгүй гүйлдэнэ, хавар цаг ... ...

4 comments:

A.Амарсайхан said...

Чухам аа, чухам. Болзох газар бүү хэл явган хүн шургаад гарчих газар байхгүй бөөн хашаа, баахан барилга л шавааралдуулаад байх юм аа.
Олон ТВ-тэй болохоор үзэх юм олдохоо байчихдаг юм байна. Аль ТВ-гээр нь аятайхан юм гараад байгааг ч мэдэхээ байлаа.

Chariote said...

goy shd ee neg ingeed hureed irjiigaa muu oird huurj setgel dogdloogui yumsan

Anonymous said...

Өө хөө энд ирчихээд ингээд болзож молзкоод газар олдкүй яваам бий ;) Гоё бичдэг шүү! Амжилт!

Anonymous said...

mongoldoo irsiin bol helehed yanaa uulzah bsiishde

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...