Байна уу ... байна уу ................ харь этгээд минь сонсож байна уу, би чамтай хамт явж болох уу ... аниргүй ногоон ерөнцийг зүүдэндээ л дүрсэлдэг ... тэнд зүлэг навч нь нилэнхүй цагаан өнгөтэй байдаг нь үнэн үү, цэнгэг ус нь тунгалаг улаан өнгөөр урсдаг уу, хүмүүс нь амгүй, бас хөлгүй болохоор ярьдаггүй, бас нисдэг үү, нэг нэгнийхээ тухай зэрвэс хараад л нэвт мэддэг болохоор хуурамч инээд, ховын шивнээ, хөлстэй алга, хүйтэн чинжаал лав байдаггүй байх даа, хоромхон зуурын настай болохоор та нар хоногоор биш мөч агшин бүрээр амьдралыг хайрладаг уу, амьдрал гэдгийг гэхдээ амьдрал гэж нэрлэдэг болов уу, амьдралыг эсвэл үхэл гэж нэрлэдэг үү, өөрсдийн чинь ертөнцөөс явж байгаа нэгнээ амьдралруу талийлаа хэмээн харамсан гашууддаг уу, аль эсвэл би та нарыг дэндүү басамжилж орхив уу, харамсан гашуудахын учир шалтгааныг та нар мэддэг болохоор хэтийн цаадахыг хардаг болохоор зовлон гуниг гэдгийг төсөөлдөггүй байх даа, цэлмэг оюунд тань ямар мэдрэмж оршдог бол ... амраг хосууд нь биесээ энхрийлэн таалах нь сонихон байх даа, эрэмдэг муухай бүсгүй гэж мэддэггүй, уран сийлбэр шиг залуу гэж боддоггүй, эрх ямба, эд хөрөнгө, ялих шалихгүй, болох, болохгүйн хүлээсэнд баглуулдаггүй, уудам орон зайд дүүлэн нисдэг шигээ хязгааргүй цэнхэр сэтгэлээр ив ижилхэн даль жигүүр оёод, цав цагаан навчтай болор тунгалаг цэцгийг бие биедээ бэлэглэж улбар туяа сацруулан огторгуйд зугаалдаг байх даа.
Хүмүүсийн тухай та нар мэддэг болов уу, адилхан ухаан заяасан байтал тэнэглэл нь дуусашгүй мунхаглал нь ёроолгүй байгаад гайхдаг уу, нэгэнтээ бид бас ийм явсан гээд хөнгөн шүүрс алддаг байх даа, хэзээ нэгэн цагт бид бас та нар шиг болж чадах уу, тэгээд хамтдаа зэрэгцэн амьдарсаар байх болов уу, биш ээ ... үхсээр байх болов уу ... ?
19 comments:
yaya yamar neg um chamtai uulzsan bololtoi hairt naiz min BA
Пүүү. ёстой лайтай. :)
Chi ooroo tiim anirgui ertonzoos irsen ym bish biz????
haliz ogchee...
Sain baina uu, uurin chin ene bichlegiig usnhaad medehgui yagaad ch yum D.Natsagdorjiin "Od" shuleg sanaand buuj baina. Saihan bichleg boljee, ulam amjilt!
Нацагдоржийн "Од" 1930-аад ондоо л... шүү дээ. Хэлбэрээрээ л үл ялиг төстэй болчихож.
Гэтэл сэтгэлгээ нь 21 дүгээр зуун байна шүү дээ.
Сайн бичлэг болжээ. Инга чи шүү гэсэн 21 дүгээр зууны залуусын үгийг хэлье дээ.
Goyo bichleg boljee, neeree ch end tend uur amidral bdag bol goyo yum aa:::
amarsaihan and mash zuv hellee, thx!
Огоогийн хэлдэг бас зөв. Инга харь гаригаас ирээгүй юм аа гэхэд, харь гаригийн залууд сэтгэл алдарч явсан нь илхэн байна.
Бичлэгээс нь мэдрэгдээд байна, мэдрэгдээд байна.
Бэрхэ басган гээшив. Авъяасытнэй бэширжэ байнавдээ.
Сонирхолтой л халил байна. Дор бичсэн эрэгтэй төсөөлөл чинь их мэдрэмжтэй юм билээ хэ хэ.
Дурлал хаяа ална шүү, хамгийн дургуй хүнийг минь удаан жингүүдүүлж харуулаад, хараалын үг урсах ёстой амнаас минь хайрын үг гоожуулаад, хялайж харах гээд ч хүч хүрэхгүй хайрын харц дальдчуулдаг хамгаас тэнэг дурлалд хамгийн их дуртай гэж хэ хэ. Tji
бас л сайхан хальжээ..
Avyastai yum aa
Blogtoo shine bichleg nemeech ee
Чи шүү!! Чиний дараа нилээн хойно бараа нь үл үзэгдэх тэртээд хэн нэгэн нь зэрэглээн дунд явжил байгаа байхдаа
hairaa haachchihvaa
harin tiimee haachchihvaa.. inga chamaig sanaad uhlee
thx :) sainuud uu? :D
Post a Comment