Thursday, 21 December 2006

Өглөөний цай

Уламжлал ёсоор өглөөний цайгаа аваад өрөөлүүгээ гэлдэрч явахдаа хоол хийлгүй хичнээн удаж шанага яаж барьдагийг заалгах дээрээ тулаад байгаагаа анзаарав. Их хотын нүргээнд чимээ нэмж, ажилдаа сургуульдаа яарч байгаа шоргоолжин хүмүүс замдаа өндөг, мантуун бууз, дүфүний цай, халуун зайдас мэтхэнээр явдал дундаа гялс хооллоод байдгийг санаж УБ-т яадаг билээ гэж бодтол өглөө бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд тас хаалттай, кафе гуанзууд бүр сураггүй, 24-ийхэнийг эс тооцвол. Өглөөний цайг гэртээ л зооглохоос өөр хувилбар байхгүй юм байна шд. Мань мэт нь яаж ийж байгаад л цагаа тулгадаг болохоор ажилруугаа шууд гарахуу, халуун цайнд түлэгдэх үү гэдэг сонголтонд унаж, мэдээж сураагүй биш ойлгомжтой. Сүүлдээ ч үд хүртэл өл даахгүй залуу нас гэж юу байдын болтой юм бодсон шиг, ажил ихтэй үед заримдаа үдийн цай ууж амжихгүй болонгуут шүлсээрээ унд хийгээд шууд цадаж, үйлт ходоодыг жийх шиг болно доо, яалт ч үгүй орой болоход хонхолзож хохийж махийсан амьтан бөөн мах зажлахгүй залгиад шөнөжин танил мангаснуудаа зүүдэлжугам. Энэ бол залуу цагийн хэрэг. Үүлэн сүүдэр дайрахад даардаг болж, үдийн цай холдохыг андахаа байгаад ирэхээрээ хүн чинь өөр болж өдрийн хоол байтугай өглөөний ундыг хүртэл хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд зайлшгүй асуудал болгож оруулдаг юм байна ай хө зэ юү.

Манайд чинь үйлчилгээний салбар чухам цэцэглээд байдаг, гэтэл яав, зах зээлийг мэдэр л дээ ... цаана чинь өглөөний цайг умартаад гүйж явдаг бүхэл бүтэн арми гудамжинд унаанд хөлхөж байна шд. Яг тэр замд нь отоод бүлээн сүүтэй цай, кофе, зөөлөн сэндвичийг шууд сайхан авч явахад нь бэлдээд, алив та мөнгөө л нааш нь, баруун зүүнээрээ солилцоход ердөө гурван секунд гээд инээмсэглээд зогсож байх хөөрхөн өнгөтэй цэвэрхэн түцхэнүүд байвал монголчууд урт наслах гээд байна таминь гсн. Явж сүүний фермтэй гэрээ байгуулдийм билүү ...
---------------------------------------------------------
过了这个村,就没有这个店 Guo le zhege cun, jiu mei you zhege dian
гэж хэвшмэл хэллэг байна л даа (俗语 suyu)
үгчилбэл: Энэ тосгоныг өнгөрчвөл дахиад ийм дэлгүүр тааралдахгүй
утгачилбал:Алдвал ахиж олдохгүй,сайхан хайр гэж байдым шүү (армаантик орчуулга хийсэн дэгдээхэйг шүтэв)


Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

1 comment:

Anonymous said...

neer tiin shoo zalhuuchuudiin orond irsnees hoish zalhuu bolj guitsjeen.. hool und eter shuud zamaas ..ogloo galt tereg trambaind amandaa boov talh butalsan batsaanuud och tochnooroo chiheestei...hehe ene eu gejdee... manaid bol ih surguuli deer alban gazruudaar ih sn borlonodoo naadah chini hymdhan bolch... daanch manaid MC donalds kfc bhkuu..yaad bhkuig medkuu...hehe zaza ooroo olj umshaarai..gsn

tatah

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...