Wednesday, 30 April 2008

хоббитов



Хоббитож ийм юм үйлдэв. Эхнийх нь дэлгэцэнд мөнхөрсөн бүсгүй, хоёрдахь нь хоррор рок дуучин, мань эр угийн далийг хэлэх үү, зурах гэжийн гээд дагаж далийлаа шд, хамаг юм нь далий наасс.

... Мэргэжлийнхэн эднийг харвал савж унана л даа, гэхдээ яахав хобби, улмаар гичээнэ... эднийг хараад таниад нэрийг нь хэлбэл би гялтайсаан :-)

ps: фото дээр сүүдэр эдэр нь сайн гарсангүй :b

Thursday, 17 April 2008

хавархан

Дулаарч байна даа. Янзан бүрээр догдлоод байх юм хавийн улсууд. Бунданчуудаас халдвар авч л балардаггүй юм шүү гэсэндээ хаа ч явсан хөмхийгөө зугаад, хамраа сартайлгаад, гараа тас атгаад, Брюс Ли харцтайгаар, байнгын өрөлт авсан хүн л явжийн, ер нь нэг мончок авч ардаа нуунаа гсн. Би ч бунданчуудаас яаж дутахав л дээ, бүүүүүр арга ядлаа гэхэд анхны хайрынхаа дүр төрхийг сэргээн санах гэж оролдоно гэснээс юу билээ, яг аль нь билээ ккк.

Тагтан дээр агаар амьсгалах ч хөгжилтэй шүү.



Saturday, 5 April 2008

нэг өдөр

Сагсны тэмцээнд ороод чарлан дэвхцэж, чангаалцан таталцаж, сагсалзан сэгсэгнэж, самардан маажилцаж байгаад ирлээ. Өвөлжин ичиж хэвтсэн хүн гэнэт гарч ирээд хар хурдаар тэнхээ мэдэн хөдлөөдөхсөн биш аахилан бахардаж цээжинд цус амтагдаад золтой л талбай дээрээ үхээд өгсөнгүй, явчихаа л шахлаа. Тэмцээн дээр олон хүний дунд пааниктаж суухдаа орсон гарсан хөлхсөн гүйсэн хөөрхөн залуусыг харж амаа ангайж нүдний шилнийхээ хүнд рамыг холдуулж нэг ойртуулж нэг ... гүймөн бас сайхан амьтан юмаа ... залуу байхад Жексон хүү юун дээрээ гараа тавьж байгаад энд ч боов байна тэнд ч боов байна, энд тэндгүй боов байна гээд аюулын сэдэлтэйгээр дуулаад байдагсан, тэрүүн шиг л хаашаа ч харсан энд ч нэг хөөрхөн тэнд ч нэг сайхан энд тэндгүй царай лагууд ... хойноос нь хөөрөн жингүйдэж хорвоогийн уудмаас халин нисэж... гэвч хөөрхөн зэвүүнээнүүд хэтэрхий олон байснаас альруу нь нисвэл алс хойшид ач гуч нарт хэрэгтэй тустай байх талаар мэргэлж суусаар мунгинаж будилсаар байтал тэмцээн дуусаад тарж алга болсон доо, тэхдээ л тэр “халзан толгойтой царайлаг залуу байсаан, харж суусаар бүтэн өдөр өнгөрсөөөн, анх эхлээд тэр надруу харсааан, асар удалгүй инээмсэглэн ширтсэээн, нэг мэдсэн дэргэд ирсэн байсааан, тэр надаас бөмбөгөө өгөөч гэсээн, тэгээд дараа нь буцааж өгнө гэсээн гэссс---эээн ... тэр үнэхээр хөөрхөн залуу байсан, тэр тэгээд худалч залуу болсоон" ... худлаа худлаа надад бөмбөг байгаагүй ин.

Орой нь хүүхдийн төрсөн өдөр тэмдэглээд идэв уув наргив цэнгэв хүхив жаргав гэвэл гоё л байна. Төрсөн өдрийн эзэн хорин нас хүрч эдэр, хэнийг дормоожилж байгаан, намайг уу тээ, зэвүү хүрээл суугаад, зүгээр байхаар гээд уугаад, тэгж суусаар тасран алдаад, тэсэлгүй агсан тавиад, чи тЭэ ... өнӨӨдөр хорь хүрч болнО тээ, тэхдээ уЛаанбаатарт саяхан цас орсон зАа ... тА нар тэгж ярихгүй шү ... юу юм бииээ эцсийн эцэст ... ккк.
Уул шугамандаа бол улаан вино хундагаар уучихаад хурхирааск.

Thursday, 3 April 2008

залхуураад

Гиюүрч байна, гиюүрээд л байна, гиюүрсээр л ... өлсөж байна, өлсөөд л байна, өлссөөр л...

Залхуу хүрч үхэх нь ээ, гитар дарж сурдаг ч юм билүү. Манай сургуулийн Дон Жуан гитар лаг тоглодог юм билээ, бас морин хуур сурч байгаа, дараа нь төгөлдөр хуур дээр нэг хоёр ая дардаг болоод хөгжмийн боловсролоо түр азнана гэнэ ээ. Дэгдээхэй болохоор гитар сурна гэсэн чин эрмэлзэлтэй байдаг. Энэ жил шинээр ирсэн хархүү морин хуурыг уйлуулна, нөгөө нэг хархүү Ди Жи хийдэг гэсэн, бүр хөгжмийн ая зохиодог ч байж мэднэ, асар урлагийн мэдрэмжтэй манайхан. Ерөнхийдээ шинэ үеийн залуус л даа. Би ч мэдээж үзэгч.

Өнөөдөр бараг гарсангүй, тагтан дээр хальт агаар амьсгалсан ... жоохон гуниг байх шиг, санаад байн, хэнийг юм бүү мэд. Ядаж байхад залхуу хүрээд, яг хэнийг санаж вэгээ ч бодохоос залхуураад ... эртээд бамбаруушийн санал болгосноор "Малена" гэж кино үзсэн. Бөөн бөөн нулимс гаргасан. Сайхан бүсгүйн хүнд хувь тавилан, сайхан эгчид дурласан өсвөр насны хүүгийн ариухан хайр, чин сэтгэл ... үнэхээр кино, даанч бичихээс залхуу хүрээд байна. Итали кино шүү, заавал үзээрэй.

Хүнд юм өгөхгүй, хүнээс юм авахгүй байх нь авахаа л мэдэхээс өгөхөө мэддэггүй хүнээс мэдээж дээр, мөн адил өгөөд байдаг байж авахгүй байвал өөрөө үгүйрээд дуусна ... өгөх ч юмтай авч ч мэддэг байх алтан дундажийг барьж байвал зохино гэж Яалишидуодө хэлжий шүү.

Залхуу хүрсээр л ... дээш харж дэмий хэвтэхээс ч залхуу хүрээд байна. Дэлгүүр хэсэж домбоо стилиэ сольдог юм билүү, улирал солигдоход том хямдрал зарладагсан, би хоцорцон байх өө, яшиг залхуу ...

Thursday, 27 March 2008

үйлдэл

Өчдөр хальт далийж ганц хоёр хуудас цаас эргүүлтэл, өмнөх бичлэгт бүлтрээд байсан сэдэвтэй таарлаа л даа. Ухаантай байх, ёс суртахуунтай байх хоёр чанар нэгэн биед цогцолвоос хандах зүг өөрөө тогтоно гэж аль диван галавт Аристотель ака мэдээж айлдчихаж. Ерөнхийдөө мань хүнийхээр сайн сайханд хүрэх нь хүнээс өөрөөс нь хамаарна гэдэг бол Платон сайн сайхан аваас хүнээс үл хамааран оршино, түүнд хүрэх нь хүний зорилго гээд зүтгэдэг байж л дээ. Мань хоёр хятадынхаар бол Аристотель нь Кунз \нийгэмд чиглэсэн философитой\, Платон нь Мэнз юм уу даа \хорвоогоос чанад\.

Гэснээс гятадаар Аристотелийг Яа ли ши дуо дө гэдийшд, хүний нэрийг гутгалж байгаам шүү кэкэ. Монгол хүний зарим нэр бүр элгийн, УИХ-ын дарга байсан Гончигдорж гэхэд Гун чи гө дао эр жи гэж наасан, уншаад татаж уналгүй яахав дээ. Инкээл Шийлэгдамба шалигдамба болооск гсн жк.

За тэр ч яахав, Яа ли ши дио дөгийн хэлсэнээр “Албан тушаал хүнийг илчлэн харуулдаг” гэжийнэ шүү. Бодов ... би яалаа? Аая дарга байхдаа би ... жэхшиг.
Манай хэлтэс надтай нийлээд гурван хүнтэй, нэг нь ажлаа түс тас бэлдчихээл гараад явчихна, амар байжүлэй, нөгөөх нь харин жинкэн бүтэлгүй түмпэн, тувт алдаа гаргана. Уул шугамандаа алдах вий засаж бай гэж манийг суулгасан байх л даа. Гэвч сануулсаар байтал л манай бүтэлгүй түмпэн тар няр, нуль алдаа ... тэрнийг нь харсан миний нүүр царай гэж арслан бар ч айж үргэхээр, сүнс шулмас ч зайлж зугтахаар, түмэн тийшээ уур хилэн маналзуулсан сангасваа дүртэй би хэлтэсийн өрөөний хаалганаас хоймор хүртэл цам харайж, рокерууд атаархтал хашгирна...ккк. Үнэн нүүр царайгаа илчлээд хаячиж, новш гэж ... эртхэн тэр өгүүлбэрийг уншихгүй яав аа гсн. 22, 23-тай байсан юм чэн удирдахуй ухаан номлохуй эрдэм гэгчийг хаанаас мэдэхэв, үнэн нүүрсээд байх ч юу байхав гэхчлэн өөрийгөө өмөөрвөл өмөөрөөд энэ завшааныг далимдуулан хэлэхэд одоо бол шаал өөр шүү дээ, хх. Энэ жишээ ялихгүй гэлээ ч дээрх үг айхтар л юм. Том жишээ татахын тулд том дарга нарын тухай ярих болчихоод байдаг, тэгэнгүүт толгойгүй болчих гээд байдаг жэхшиг, угаасаа том дарга нарыг танихгүй юм чинь дээ.

Жинхэнээсээ далимдуулаад хэлэхэд Баабар гуайн айлдсанчлан ёс суртахууны тухай ярьдаг хүнийг ёс суртахууны тухай ярьдаг хүн гэхээс ёс суртахуунтай хүн гэхгүй ээ гэж, ерөөс үйл хөдлөлдөө санаа тавьсу.

Friday, 21 March 2008

Жинхэнэ мөрөөдөл

Ингэж мөрөөддиймөө, шоолбол шоолж л бай, аадийн ...

Хүмүүс бүгд далай лам шиг ч юм уу, есүс шиг ч юм уу, ер нь тэр бурхан тэнгэрлиг хэн л байна тэд нар шиг болчихоосой цөмөөрөө ...

Тэгвэл дайн гарахгүй, хов жив ярихгүй, атаа жөтөө үгүй, хоорондоо хүлээцтэй, уужуу тайван ер нь л юм бүхэн шал өөр байх байсан даа. Бяднуус гадаад ертөнцийг л үлэв долов гэж биш, өөрийгөө шинжилж амдардагсан бол дэлхий одоогийнхоос хамаагүй гоё байхгүй юу. Хоёр гурван мянган жилийн өмнөх хүн одоогийн хүн хоёрын дунд мөн чанарын ялгаа нээх байхгүй дээ аягүй бол. Технологийн дэвшил сайн зүйл зөндөө авч ирж байгаа ч хүн лавдаг өөрчдөгдөхгүй л байна. Боловсрол соёлын чинээгээр хүмүүс мундаг болж байгаа гэх л байх, нийтээр аж төрөх ёс мосонд суралцаад овоо ч болсон биз. Гэхдээ хүн чанарын “боловсрол” хол хаягдаад байгааг хэн ч ярихгүй, ярихыг ч хүсэхгүй ... нэг тиймэрхүү л орчинд аж төрцгөөж байна шдээ, яадагшуу юм билээ ... “буцдийм” билүү яшиг, гсн. Би ч ялгаагүй зарим нэгний хувьд новш царайлцан явдаг л байх даа ... ккк.

Хүн чанар гэдэг ч юм уу, тиймэрхүү хэмжүүрээр дэлхийн боловсролыг тогтоогоод зэрэг дэв олгодог бол өнөөгийн зарим нэг ухаантанууд хоосон хоцорч мэдий шүү, янзан бүрээр байр нь солигдож магадгүй ээ, хэхэ инкээл би мэтээс авахуулаад ийм маягаар хүний мууд дурлаад ч байгаа юм шиг байхаар нөгөө сайхан дэлхий яана? ...

Ер нь болбаас ингэж л мөрөөддийм ... гэгээрцгээх боломжтой шүү гээд бидэнд заяасан ухамсар гэгчийг хүмсүүд хөгжүүлдэг болох цаг ирээдүйд ирнэ байх, \сэтгэхүйнх биш шүү, ухамсрын хөгжил\, хүүхдүүдэд цэцэрлэгээс нь авахуулаад “би хэнб” гэдэг дотоод сэтгэлийн хичээл заагаад л ... Оюун ухаанаар онож мэдчихээр зүйл биш, метафизик маягийн хичээл гэх юм уу даа. Тэгвэл өчүүхэн бөмбөрцөг дээр хумхийн тоос болж наалдсан бид огт өөрөөр сэтгэж эхлэх байх даа ...

Мөрөөдөл юм чинь гээд ийнхүү бүлтрээск. Хүн хорин настайдаа дэлхийг өөрчлөхийг хүсдэг, гучтай улс орноо өөрчлөхийг, дөчтэй гэр орноо, тавин насанд өөрийгөө өөрчлөхийг хүсдэг юм гэнэвш. Би ер нь хорьтой л доо гсн :b

Monday, 17 March 2008

...

Хар хөх Харли Дэвидсоноо унаад хөөрхөн залуу ардаа суулгаад бүсэлхий хавиараа тэврүүлсэн шиг, салхи татуулан сэгсэгнэж давхихад ч ... ээ дээ эм хүний жаргал их хотын дотор оо гэж.
Гэтэл нэгмуу социалист хулгайч гурван жил нөхөрлөсөн хар хөх Харлиг минь дэлгүүрийн гаднаас туучихсан байдым, ямар үзэл сурталгүй юм бэ... Бодохоор л сонин санагдаад байх юм, хар хөх өнгөтэй нь ч өнгөтэй л дээ, гэхдээ хоёр дугуй нь шалчгар, гинж нь зэврээд хяхтнадаг, нэг тормоз нь тасарсан, урд талын сагс нь санжчихсан, суудал нь хагархай, гурван жил нар бороо салхинд сарампай болтол эдлүүлсэн жаажгий муу жийдэг дугуйг минь ямбий гэлтгүй л хусчих юм аа, хулгайчын хийморь гомдмоор л хог болсон эд юмсан, авчихдаг л юм байна. Хөөрхөн залуугийн нүдэнд бол хэлхээтэй хөх төмөр ч хөл дүүжилсэн наддаа бол Харли Дэвидсон байсан юм шүү дээ эвий муу дугуй минь... хэдэн хэсэг хуваагдаад энд тэнд эрэг шураг болчихсон яваа даа. Зэвтэй яижгий төмөр ч гэлээ удах тусам үнэтэй санагдах болсон дугуйгаа орхиод явах нь дээ гээд сэмрэн алдаж байтал ...

Зө тэр ч яахав, социалист хулгайчууд хумслаа л биз, гэхдээ сүүлийн үед шал дургүй хүрээд байнаа, мэдээлэлийн эрх чөлөө гэдэг чинь асар үнэтэй юм байна шүү манайхаан, та нар жаргаж байгаагаа мэдэх хэрэгтэй ...

Би энчээ суусаар Төвдөд яг юу болоод яагаад байгаан бөө мэд, 10 хүн л үхсэн гэж албан ёсны мэдээ байна, хэдэн тэрслүү бачка нар самуун дэгдээсэн юм байх, зөвхөн тэрийг уншсаар байгаад яадаг муу хогнууд вэ гэх нь байшд ... ямар азаар монгол сайтуудаас мэдээлэл авч чадаад, нэг талыг баримтлагч болчихоогүй юм. CNN-ий гарчгуудыг гүүгл уншигчаар хараад дотогшоо орох гэхээр дандаа болохгүй, уржигдар оройноос эхлээд Юүтүб хаагдсан, Вики мики бол угаасаа хориотой шд, ямар сонин юм бэ, болиоч ээээ, зүгээр мэдээ уншуулчихаачээээээээээ … гэмээр л байна шүү. Аз болж би чинь ардчилал эрх чөлөөтэй Монгол Улсын иргэн юм шүү дээ.

Saturday, 15 March 2008

уг чанар

Дээр үед шалиг зан удамшдаг талаар эрдэмтдийн дүгнэлт гарсан тухай мэдээ уншаад саваад уначихаж билээ ...

Гэтэл оргүй ч биш бололтой. Завхай шалиг болоход хүмүүжил, цаг үе, орчин нөхцөл нөлөөлдөг ч нэг тийм эх нь хээр алаг бол үр нь бөөр алаг билүү зүйр үгийн утга яваад байдаг шиг. Зарим хүн хүнийг юм үзээгүй бага дээр нь аваад суувал дээр мээр гэдэг, үгүйсгэхгүй л дээ, зөв байх. Дайнд явсан хүний сэтгэл зүй яаж цочирч эвдэрдэг бол, тэрүүн шиг л элдэв шалдавын юм туулсан хүн хажуудахаа өөр шигээ ургуулан хардахаас эхлээд хэцүү л байдаг байлгүй. Хүмүүс бага балчир, гэнэн цайлган үедээ сууцгаалаа, нас бол явдагаараа яваад хорь нэлээд гарна, гуч гарна, нийгэмтэй орооцолдож байгаа юм хойно юм юмтай тулгарна даа, юм үзээгүй хүн үзэж магадгүй, үзэхээрээ яаж ч магадгүй шүү дээ гэж.

Хүний унаган чанар гэж юм байнаа, өчнөөн л юм үзвэл үзэхээр байхад тас гүрийгээд яваа хүн хажуу дэргэдүүр зөндөө л байна, хүнтэй ханилаад үнэнч явах тангараг тавьсан хэр нь үсэрч наалдаад яваа хүн ч хаа сайгүй байна. Хүмүүжил төлөвшил нь хаашаа хальтрах вэ гэдгийг шийддэг ч эцсийн бөлөгт суурь чанар гээч зүйл хүнийг хөтөлдөг бололтой. Үүнийг хүүхдийн санаа гэж магадгүй л дээ, гэхдээ ингэж л бодлоо. Сайн хүний үр сүүтэй гүүний унага аа гэж ... цэцэн үг цэцэн л байдаг ажгуу.

Thursday, 28 February 2008

Бамбаруушхан


\дээр үеийн бичлэгээ дурсаад...\

Бамбарууштайгаа баавгайтай чихэр хуваах юмсан. Хараад өхөөрдөхгүй байж чаддаггүй, өхөөрдөх тусам хайр хүрдэг, хайрлах тусам хазмаар болдог дэндүү эгдүүтэй тэр хөөрхөн бамбарууш даанч минийх биш, манай үеэлийнх байсан болохоор нагац эгчийндээ очихдоо л хайртай бамбаруушаа тэвэрч, орох гарах болгондоо "хөтлөх" хосгүй боломж олддог байв даа, бөөрөнхий хөөрхөн чих, жүмбэгэр цэвэрхэн хошууг нь халтайтал чирж тоглоод өвөртөө хийж зөндөө эрхлүүлнэ... Цамцан дотуураа чихэж "жирэмсэн" болсоноо товчоо нэг нэгээр нь тайлж "хүүхдээ төрүүлээд" нялх нярай бамбаруушаа сүүгээр "угжиж", элгэндээ тэвэрч бүүвэй дуулж, ээж байхын жаргалыг сүүний үнэрээсээ салаагүй "хүүхэд ээж" зүрхээрээ мэдэрч амсаад л ... Заримдаа бамбаруушаа нөхрөө болгочихсон сугандаа хавчуулаад ажилруугаа тавчиктайгаа гарч гүйсэнээ гэнэт анзаарсан болж өөө гээд буцаж гүйгээд л ...
Хаалгаа хаагаад унд хоолоо умарттал, хамар дээрээ хөлс бурзайж, хацраа улаа бутартал тоглодог байсан хүүхдийн дөрвөлжин өрөөнд хүний амьдрал яг л тэр чигээрээ гэгээн тунгалаг нүдэнд нь бичигдсэн янзаараа будаж өнгөлөөгүй гоёж гоодоогүйгээр бичил ертөнцөд давтан амилж байдаг юмсанжээ ...
За тэр ч яахав, гол нь "миний" бамбарууш ... хөөрхөн нүдтэй хосгүй бамбарууш ... уран гоё гүн нарийн давхраатай шилэн тунгалаг нүд нь өөдөөс яг жинхэнээсээ хараад байгаа юм шиг ... үе үе гэрэлд ер бусаар очтон гялалзана ... гялалзах бүрт нь улам шохоорхон автаж хүүхэд цээжинд амтат мөрөөдөл бялхаад бяцхан зүрх цангинасан инээдээр цохилдогсон ... гэтэл ... гэтэл нэг өдөр тагтан дээр тоглож байгаад санаандгүй унагаагаад ... сандран гүйж гараад авахын хооронд өөр айлын хүүхэд аваад явчихсан байдаг юм даа ... зөндөө уйлсан ... одоо өөр хүүхдийн тоглоомын хайрцаганд хэвтэж байгаа гэж бодохоор л гашуудмаар ... гялалзсан нүдийг нь харж ухаангүй жаргалтайгаар дахин инээх юмсан, даавуун улаахан хэлийг нь хамарт нь хүргээд баярлахсан, хүүхэлдэйн киногоо өнгөтөөр ярьж өгөхсөн, дуу дуулж байгаагаар төсөөлөн сонсохсон, өхөөрдөн байж хоол халбагадан суухсан, сүнс болгон хувцаслаад үнэн сэтгэлээсээ айхсан, ууртай зарим өдрөө чигчийдэж байна гэж тоглоод өрөөний буланруу шидэх юмсан ...
Саяхандаа, угаасаа л минийх байгаагүй тэгээд сүүлдээ бүүр өөр хүүхдийнх болчихсон бамбаруушаа зүүдэллээ ... зүүдэндээ тодоос тод хоёр тунгалаг нүдийг нь харав ... бамбаруушны сондор мэт гоёмсог нүд нь амилчихсан, давхараагаа зөөлөн дэрвээд ... ер бусын тэр нүдний сэтгэл татам увидасыг юутай ч жишихийн аргагүй ... чив чимээгүй хараад л байсан ... гоё зүүд богинохон ч юм, хэтэрхий баярлах дэмий ч юм, тэр дороо л сэрчихсэн, хайран зүүд гэж харамсмаар, хүчээр буцаад унтмаар ... Хүүхэд нойрны сүүлчийн зүүд байжуу ... хоромхон зуурын гялбаа татуулаад замхрахдаа хөндий цээжийг минь нэвт зүсээд сарнижээ "миний" гоёмсог бамбарууш ...

Thursday, 21 February 2008

Косово-отгон улс

“Намайг унтаж байх хооронд” гэж байгаад л Т.Фрийдман авч өгдөг шиг, намайг унтаж байх хооронд дэлхийн хамгийн отгон улс “мэндэлж” байх шиг. Өнгөрсөн 17-нд Косово дангаараа тусгаар тогтнолоо зарладаг юм байна. Одоогоор европ голдуу 10 гаруй улс хүлээн зөвшөөрсөн ба зөвшөөрч болох юм гэдгээ илэрхийлсэн. Орос эсэргүүцсэн байртай, хятадууд ноцтой асуудал гэж үзээд НҮБ-ыг хүлээзнэх маягтай. АНУ болохоор шууд дэмжиж 300 гаран сая долларын тусламж өгөөд эдийн засгаа өөд тат гэжээ.

2 сая хүнийх нь 90 хувь Албаниудаас бүрдсэн “Косово улс” гэгч нь ер юу юуны үр дагавар болоод үүссэн бүтээгдэхүүн бэ? Хальт түүх сөхвөл, ойр үеийн Югславын бутралаас хойшхи 17 жил үргэлжилсэн бужигнааны \цааш ч үргэлжилж мэдэх\ эцэст Сербээс салж Косово төрлөө. Дэлхийн хоёрдугаар дайны vеэр Югославт ямар нэг байдлаар ирсэн албаничуудыг Косовод бөөнөөр суурьшуулсаны гор ч гэх тайлбар байна.

Харин одоогийн асуудал гэвэл Косовогийн энэ тусгаар тогтнол цаашид бусад жижиг үндэстнүүдийн салан тусгаарлын эх үүсвэр, давалгаа болох юм биш бээз гэсэн “хардлага” байгаа ч тэгэхгүй гэсэн таамаглал давуу байна. Учир нь аль нэг бүс нутагт олон тусгаар улс үүсэх гол нөхцөл бол уг бүс нутгийн “эх” улс сульдан задарсан байхад тохиох нь олонтаа, гэтэл Балканы хойг болон түүний хоёр тал дахь европ ба оросын байдлаас харахад нөхцөл байдал тийм биш, Косово хэдийгээр орчин тойрондоо нөлөөлж Гvржийн Абхаз, Ємнєд Осет, Молдавын Днестр хавийн нутагт халдварлах шинтэй байгаа ч энэ явц хол үргэлжлэхгүй гэх судлаачдын дүгнэлт нь бүс нутгийн гол хүчнүүд тогтвортой байгаагаар тайлбарлагдаж байна. Ер нь ойрхи үеийн дэлхийн түүхэнд олон тусгаар улс үүссэн тохиороо гурван удаа бүрджээ. Эхнийх нь, дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлөөр европын олон жижиг улсын үүсэл, хоёр дахь нь, 50-иад оны сүүлээр колони орнууд тусгаар тогтнолоо зарласан бол хамгийн сүүлийн ийм давлагаа ЗХУ-ын задрал байж таарсан.

90-ээд онд бутарсан Югслав \Юу гаслав\ улс өөрөө дэлхийн нэгдүгээр дайны бүтээгдэхүүн юм. Нэгдүгээр дайны төгсгөлд Оттоманы эзэнт гүрэн нурахад, тэдний эсрэг холбоотноор 300 гаруй жил зогсож асан Авсрти Унгарын нэгдсэн Хабсбургийн Дунайн хаант улс нь османуудыг бутрахтай зэрэгцээд холбоотны үүрэг нь ч үгүй болж, задарснаар дундаас нь Румын Югслав улс үүссэн байдаг. Байршлын хувьд Балканы хойг нь хоёр талдаа Оттоман ба Европ гэх хүчирхэг сөргөлдөөний голд байв, хожмоо хорьдугаар зуунд Орос ба Европын дунд мөн л хүчнүүдийн завсарт оршиж байсан нь геополитикийн тогтворгүй нөхцөл үүсгэж, дотоод сөргөлдөөнийх нь нэг өдөөгч болдог байж болох. Нөгөө талаар өөр өөр иргэншилүүдийн хилийн зааг дахь уулзвар болж таардаг, баруун талдаа Христосийн, зүүн талдаа Ортодокс, өмнөд талдаа Ислам гэх гурван том иргэншилийн уулзварт оршдог нь хагарал хямралын голомт үүсгэдэг гэх Хантингтоны онолоор ч бас тайлбарлаж болох. Үнэхээр ч Оросууд үнэн алдарт шашинт Сербүүдийн талд Югславын дайн эхлүүт л бат зогсож одоо Косовог тууштай эсэргүүцсээр байна. Европын холбооны хувьд Косово Серби хоёрыг цаашид сөргөлдүүлээд байх нь ашиггүй тул хуваагдахад гэмгүй гэж байгаа нь цаанаа европууд энд байр сууриа бэхжүүлж авах бодолтойнх гэж үзэх тал байна, үнэхээр ч ЕХ 2000 хүний бүрэлдэхүүнт цагдаа, хуульч, гаалийн ажилтан, мөн 1500 гаруй энхийг сахиулагчийг Косоворуу оруулахаар бэлдээд байна.

Гэх мэтээр хүчнүүдийн дундах геополитик, үндэстэн угсаатны, иргэншил хоорондын сөргөлдөөн зэрэг тал талын учир шалтгаан нэгэн зэрэг үйлчилж Балканы хойг дээрх хэрэг явдлыг үүсгээд байгаа бөгөөд энэ нь цаашдаа ч үйл явдал яаж өрнөх хандлагыг тодорхойлох шалтгаан байж болох юм.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...