таталбар
Friday, 26 August 2022
Мэдрэмжүүд минь
Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож байсан золиг вэ гэмээр л боллоо.
Мэдрэмжээ сайн ажиглагдаг. Гэхдээ мэдрэмжийнхээ хариуд юу ч хийхгүй, хөндлөнгийн хүн шиг өөрийгөө ажиглана. Өмнөх суултуудад би ийм л зүйлийг хийдэг байсан. Гэвч дутуу л байж. Сая утгаар нь ойлголоо. Надад түмэн төрлийн мэдрэмж мэдэгдэж байнаа, аргагүйшд 10 хоногт юу эсийг мэдрэхэв. Харин үүнийг ёстой хүний хүн шиг л ажиглалаа, муу новшнуудыг гэсс.
Мэдрэмж яг шавьж шиг, шоргоолж эсвэл ялаа бие дээр гүйхэд ирвэгнээд заримдаа таатай ч юм шиг, харин шумуул бол хазаад час хийлгээд... Мэдрэмжүүд яг иймэрхүү, таатай таагүй янз бүр, гэхдээ энэ мэдрэмжүүдэд автах л юм бол үр дүн нь бүгд адил новш л байдаг, сайхан мэдрэмж нь ч тэр ялгаагүй.
Иймд мэдрэмжийн хариуд мэдрэлгүй хүн шиг гөлийж сурлаа шүү дээ аниа нь. Мангар амар санагдаж байна даа. Амьдрал гуай, та намайг одоо яаж ч чадахаасаа өнгөрсөн нтр /жоохон хэрүүлийн шинж чанартай дуусгав уу яав/ :)
Tuesday, 31 July 2018
Агшин
Гадаа нарлаг дулаахан, орой 6 цагийн орчимд байрны гадаах гудамжаар алхан харьж явах замдаа гэнэт орчноо анзаарсан маань сүүлийн хэдэн өдөр тохиосон сайхан явдлын нэг болов. Байнга явж өнгөрдөг байрны гадаа нь цэцэг тарьсан байдаг юм байна, тэр нь ихээ өндөр ургачихсан өнгө өнгөөр алаглан найгаад аяс аясаар ганхаад зөөлөн ... 12 орчим насны бондгордуу жаал маруужин идэх гээд цаасыг нь задлаад хогийн сав руу хийх гэтэл гадуур нь унагачихав, салхинд маруужингийн цаас хийсэн холдоход хүү гүйж очоод цаасыг авч базаад хогийн сав руу хийгээд санаа амар маруужингаа идэж эхэллээ ... нэгэн охин тэндээс гүйж ирээд орцны хаалгаа онгойлгон нялх дүүг нь тэвэрсэн ээждээ хаалга барьж өгөв ... тэнд нэг хүү чихэвчээр сонсож буй зүйлдээ автчихсан алхаж явна... Би аажуухан алхангаа энэ бүх хажуугаар болж өнгөрч буй үйл явдлуудыг анзаарсан төдийд сэтгэл дотор сонирхолтой сэрэл мэдрэмж бүрхэн авлаа. Агшин бүр энгийн, өөр өөр, сонирхолтой, бас их утга учиртай байх юм, агшин бүрийг алдахгүй ажиглаад л баймаар, ажиглах тусмаа хүүхэд шиг хөөрч баясмаар амттай таатай. Урьд нь анзааргагүй байсандаа хамарсмаар ч шиг, гэхдээ хэрэггүй, тэр цаг өнгөрөн одсон, энэ агшин сайхан, үүнийгээ л тасралтгүй ажигла мэдэр, зүгээр л анзаар.
Одоо эргүүлэн дурсан тэр мөчийг бичиж буй минь ч дэмий хэрэг, тэр цагийн таатай үзэгдэлд хоргодож буй хэрэг бус уу. Яг одоо компьютер товшиж буй хуруу, чихэнд сонсогдох гадны элдэв холилдсон дуу чимээ, хажууд суугаа ажлын залуус, гэрэл туссан өрөөгөө л анзаарвал бас өөрийн гэсэн давтагдашгүй агшин хажуугаар минь урсан одож байна шүү дээ.
Агшин бүрийг сэрүүн тунгалаг ажиглаж, амталж өнгөрүүлье, ... амьдаръя.
Monday, 20 March 2017
Эргэн ирэлт нтр :P
Миний бие блогийн ертөнцөд эргэн ирэлт хийсэндээ баярлаад сэтгэл хөдлөл хийчлээ. Нэг сайхан цай уучих уу? :D
Олон ч он жил улирч дээ, одоо чинь хэддүгээр зуун билээ? эргээд зэрвэс харахад их өөрчлөгдсөн байна, мөнхийн хутгийг олчихсон биш хувиралгүй л яахав, гэхдээ л ингэж дэлбэрч болохгүй ээ, хавь ойрынхондоо ялархсан, гомдсон, хохирсон, эрхэлсэн, сулбагар бачка байдалтайгаар өөрийгөө олоод цочлоо шд.
Тоглоомын нэг үеийг гэхдээ давчихсан шүү, ёоох, одоо шинэ үе эхлүүлж буйгаа үүгээр уламжилая нтр. Сүртэй юу?
За за зүгээр л гоёайнаа, нэг тийм хачин их уйлмаар гэшшш, би энэ хачин их тэгээд ингээд гэдэг үгэнд харшилтай, бүгд нэг загвараар ингэж халилтахаа л больчихоё тэхүү гээд л юу юугүй улс амьтан шүүмжлээд унахгүй юу.
Wednesday, 2 May 2012
Охид ...
Өлзийтөгсийн Үзэхийн хязгаар ном. Хавтсаны зураг нь Мөнхцэцэг зураачийнх. Уншигч нь би. Бядан гурав нийлэхээр юу болохов? аая ... би ч дуугай л байя.
Баяр баясал ... гэдсэн доторх охин минь бас надтай хамт инээж, уйлж байгаа даа. охиндоо хамгаас их хайртай ...

Monday, 3 October 2011
хобби
Tuesday, 8 March 2011
хабур, хувтас
Хэдэн сар блоггер луугаа орж болохгүй баларлаашд. Сая программын өндөр мэдлэгээ гаргаж ирээд ордог болгочлоо. Нууц үгээ сольсын. кк.
Хавар ирлээ шүү хүүхнүүдээ
Одоо ч эрчүүдийн тасаг дутахгүй орлоготой болсон шиг байна лэй дээ.
энэ гоё блог байдын.
http://thesartorialist.blogspot.com/
сайхан шоппин хийхиймсан, мөнгө бахкү, бие бахкү, мэдрэмж бахкү ...
Playing love II тоглолт үнэн гоё болсон шүү, ноднингийнхоос ч гоё. Солонгоо ямар ч хөөрхөн юм, яасан ч гоё дуулдын, угаасаа таалагддым доо.

Wednesday, 21 July 2010
Мэнд ээ!
Өнөөдөр Алтаргана наадам эхэлж байна.
Би очъё гэж бодсон ч наян ажилтай пижигнэсээр байгаад нээлтийг нь үзэж амжсангүй. Ийм сайхан наадмыг ажлын өдөр давхцуулчих юм, яахаараа хагас бүтэн сайнд тааруулж болоогүй юм бол оо, сонин юм, ажлаасаа болоод олон хүн очиж чадаагүй дээ, харамсалтай. Боловсролын яам товлож тогтоож өгсөн юмдаг уу даа, өөдгүй гэдэг нь.
Алтарганы албан ёсны үйл ажиллагаа нь 3, 4, 5 дахь өдрүүдэд болоод л дуусаж байгаам. Урьд нь би оролцож үзээгүй болохоор Улаанбаатарт болж байгаагийн хэрэг юу билээ гэж бодсон чинь юу вээ, маргааш нөгөөдөрийн аль нэгэнд ажлаан тасалдаг юм билүү гсн.
За тэр яахав, би очиж үзэж чадаагүйгээсээ болоод баахан гомдол тавьчлаа, баярын өдрөөр. өршөөгтий.
Алтарганадаа басган дэглээ өмсөөд л явна даа уг нь. Ижийм hамган дэглээ өмсөөд гарч өгсөн дөө өнөөдөр, гоё байгаа байх даа.
Алтаргана наадмай мэнд ээ.

Tuesday, 13 July 2010
Арт
До.Болдын зургууд Юүтүбээр гарсныг үзэв.
Зурагнууд нь сүүл рүүгээ улам гоё болсон санагдана, ялангуяа абстрактууд нь сэтгэл хөдлөм.
Абстрактын нэг гоё нь соци реалист шиг харваас тодорхой нэг юмаа хүнд тулгаад байдаггүй. Янз бүрийн өнгө дүрсээс өөрийнхөөрөө хараад л дураараа ойлгоод л баясвал баясаад, яавал чиг яагаал таашаал авч болдог юм шиг ...
До.Болдын өнгө нь хурцдаа хурц, зөөлөндөө зөөлөн ч ерөнхийдөө бол үргэлж тод байдаг юм шиг ээ. Абстрактуудаас нь амьдралын бүх өнгийг харж болдог болохоор харах тусам сэтгэл татам, хичнээн ч удаанаар хараад сууж болмоор, олон зүйлийн талаар эргэцүүлж үзмээр ээ ...
Эмэгтэй хүнийг дүрсэлсэн өнгө нь бас ер бусын янаг, гэгээн ... ёо лайтай лайтай.
Хурц дүрслэл, тод өнгө, зөөлөн уусалт, гайхамшигт илэрхийлэл ... энэ бүхнээс нь харахад их баялаг ертөнцтэй хүн шиг санагддын зураач нь.
Эцэст нь тэмдэглэхэд энэ зургуудыг юүтүбд оруулж өгсөн хүн ээ та шүү. Янжинлхам бид 2 танд талархажийгаа шөө.
Tuesday, 6 July 2010
гятад блогоос
Өнөөдөр Хятадын нэг блогчин Гадаад Монголыг хятадад нэгтгэх хэрэгтэй энэ тэрээ гэсэн юм бичдэгээрээ л бичиж. Иймэрхүү зүйлс мэр сэр байдаг болохоор муу шовинистууд гэж бодоод сэтгэгдэлүүдийг нь унштал харин тун сонирхолтой санагдлаа. намайг өглөө орсоноос хойш лав нэмж 200 мянган удаа ачаалаад байна энэ бичлэг. Сэтгэгдлүүдэд нь яахав Монголыг авах хэрэгтэй гэж хийрхсэн хүмүүс байхын зэрэгцээ, лав тавиас дээш хувь нь блог бичигчийг дэмжээгүй:
хөөе сэрүүн зүүдлээд байгаач
өөрсдийгөө яая гэж байж юун монгол вэ
хятад үүнийхээ дараа сарыг нэгтгэнэ биз
инээдтэй юм
хөгийн бичлэг байна
сумтай гар вэ
ялзарсан албатуудаа эхлээд нэг цэгцэлмээр юм
улс том байх тусмаа сайн гэсэн үг бишийшд
их гүрний дээрэнгүй үзлээр ханджээ
хятадууд бид ийм ёс суртахуунгүй байж болохгүй
хятадыг орос шоолно, ану шоолно, тэгээд дэлхий даяар шоолж инээнэ дээ
монголчууд хүсэж байгаа юм уу тэгээд?
тайваниа аваагүй байжийж
улс баян байвал аяандаа болно оо
тэр чинь хууль ёсны улс орон, юу яриад байна
энэ мэдрэл нь муудчиж
гэхчилэнгийн сэтгэгдлүүд хараад жаахан гайхлаа шүү. юу юугүй л монголыг авна, манай алдагдсан газар гээд унадаг хүмүүс бас өөр хандлага илэрхийлдэг л юм байна. хэдийгээр уг сайтын сэтгэгдлүүд тодорхой шүүлтүүрээр орж байгаа ч гэлээ талаас илүү хүмүүсийнх нь сэтгэгдэл дээрх шиг байна гэдэг ...
Энэ постод юу бичсэн байсныг иш татвал "энэ 5 дугаар сард гадаад монголын хятадтай хиллэдэг говийн аймгийн дарга нь тодорхой хэмжээнд хятадад эргэн нэгдэж болно гэсэн, ингэхдээ асар их хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг явуулах нөхцөлтэй байх юм. Үнэндээ сүүлийн жилүүдэд хятадын өвөр монголын хангалуун амьдрал нь гадаад монголчуудыг татаж байна, УБ-д 60 гаруй хятад хэлний сургалттай сургууль байгаа" гэхчлэн бичсэн байна. зарим нэг баримт нь байнаа байна.
яахав "монголын парламент монголыг хятадад эргэн нэгдэх асуудлыг авч хэлэлцжээ" гэх мэт /хэдэн жилийн өмнө ийм мэдээ маш их явсан/ улайм цайм хадуурсан юм ярьдагаа бодвол энэ пост арай дээр баримттай санагдсан, гэхдээ бас л нэг зүйл яваад байна, тэр говийн дарга одоо хэн бэ???
Хэдэн жилийн өмнө хятадын сайтуудаар "монголын парламент монголыг хятадад эргэн нэгдэх асуудлыг авч хэлэлцжээ" гэсэн мэдээ их олон явсан, тэгэхэд нь хятадууд яагаад ийм зүйл зохиож бичдэг юм болаа гэж гайхаж байсан ... гэтэл миний сонссоноор /худал байж мэднэ/ их хурлын нэг гишүүн гуай уурандаа тэгвэл тэгээд хятадтайгаа нэгдэхгүй юу даа ухааны юм чуулган дээр хэлчихсэн гэнэ үү, өөр нэг сонссоноор говиос сонгогдсон нэг гишүүн хятадад айлчлахдаа чухам л хоюулаа айлсаж амьдрах тухай бурчихсан, арай л дэр нэгдэе гэсиймдаг уу даа нэг тиймэрхүү тохиолдол байдаг гэж чих дэлссэн, тэгээд л хүний хоол болоод Синхуа агентлагаар хүртэл цацагдсан бололтой баттай эх сурвалж гэж үзэгдээд дээрх мэдээг нь Шанхайд их сургуулийн лекц дээр нэртэй том багш иш татаж "хятадын хөгжлийг дагаад эргэн тойрны жижиг орнууд татагдаж явц бий болж байна, жишээ нь монголын парламент монголыг хятадад эргэн нэгдэх асуудлыг авч хэлэлцсэн байдаг" гэж ярихад хүргэж байна шүү дээ. /энэ лекцийг хамт сурч байсан найз маань очиж сонссон юм/
Ийм аюултай. Төрийн алба хашиж байгаа хүмүүс дотроо юу гэх нь хамаа алга, гадагш бас сонсож байгаа шүү гэж анзаарч хагархай амаа татаж, төрийн хүний дүн нуруутай баймаар юм, ухаан муутай хүний үг бусдын хоол болоход хялбар байна шүү дээ.
дээрх хятад блогчиний бичлэг:
外蒙可以“準回歸”
五月,外蒙靠近中國邊境的戈壁省部長,甚至提出可以一定程度的回歸中國,來換取更大的投資和經濟合作。事實上,近年來,中國內蒙富裕的生活對外蒙產生強大的吸引力,外蒙首都烏蘭巴托就有六十所大學和中小學重新開設中文課。
http://blog.ifeng.com/article/6176783.html

Sunday, 4 July 2010
лам vs сургаал
Саяхан нэг ламтай шоудаад. Лам ч гэж дээ ламаахай, харваас хүүхэд. Тэгсэнээ өөрийгөө 29-тэй гэж худлаа наагаад, лам хүн кудал кэлж болох уу? Тэр ламаахай ганданд ном уншуулаад явж байсан найзтай маань танилцсан гэжугаа, тэгсэнээ мсж бичээд, хөлбөмбөг үзэхдээ дуудаарай ингэж ээ. Манай найз энэ чинь лам хүн, лам хүнд за гэчихсэн, ядаад нэг удаа дуудкү бол худал болно гээд.
За тэгээд сүрхий дэгжин лам гуайг ирэхээр нь шалгаадым байгааз дээ, яагаад лам болсон? одоо яг юу хийдэг бла бла ...
Мань эр хүүхэд байхад өвөө нь лам болгосон гэнэ, (өөрөө хүсэж биш? гээд ойлголоо), уб-д шашны дээд төгссөн, энэтхэгт байхдаа бурхан багшийн төрсөн газрын тэнд өглөө бүр 3000 удаа сунаж мөргөдөг байсан гэнэ (бакь болно биз? 3000-ын суниалтад нь уулга алдана даа гэсэн янзтай бидэн рүү харав), уг ламаахай одоо ганданд зарим нэг ном умшдаг тухайгаа бас ярив.
Би энэ лам нарт нэг л сүжиг байдаггүй юм. Эртээд нэг Фм-р лам ярьж байнаа, хүн нүгэл үйлдсэн ч нүглээ наминчлах хэрэгтэй, нэг бөөс алсан ч тэрнийгээ ойлгож, гэмээ наминчлах юм бол тэр хүн бурханы оронд төрөх боломжтой бла бла ...
Хэдэн он бээ? Энэ логикоор бол хүн нүгэл үйлдэж болно, гагцхүү наминчилчих л хэрэгтэй, тэгвэл та хэзээ ч үзээгүй бурханы орон гэгчид төрнө.
Ийм маягийн сургаалийг хэн хүлээж авах вэ? Лам хүн байж, сургаалийг ингэж ойлгож ингэж тайлбарлахаараа яадаг байна даа. за бүү мэд бүү мэд. Бурханы сургаалийг алж байгааг l мэдэж байна.
Өнөөдөр дахиад бузар халуун болжийн, бороо оруулдаг ном уншаасай энэ лам нар ккк, бас цалин буулгуулах ном уншуулдийм билүү чихшиг.
Аз жаргалын түлхүүргүй гурай байна шүү, кк.

Wednesday, 30 June 2010
дөрөв ...
Өчдөр нахисан уулт зарлав. Багын гурван балинчтайгаа дөрвүүлээ нийлж аваад идэх нь идэж, коктель мэтхэнийг эргүүлэх нь эргүүлж, миний бие сурсанаараа сүүлийн үед хувьдаа хит болоод байгаа том грушиктэй мэлтгэр шар айргийг хоолой руугаа гүд хүд гулгуулж таашаал авлаа... оох
Бяд 4 хаа сайгүй хэлхэлдэж явдгийг мэддэг нэг иргэн энэ 4 их хотын секс киноны хүүхнүүд шиг гээд хэлчижээ, тэрийг нь өчдөр олж сонсоны хэрэг юу билээ хэн нь хэн байж болох талаар даруй таамаг дэвшүүлэн шуугицгаав.
Бид 4-ийн эхнийх нь нөхөртэй, гэр бүлсэг тул Шарлот ажгуу ...
хоёрдахь нь нэг компаний ерөнхий ня бо, баргийн бол инээж наалинхайтаж нял шял гэхгүй, ажил хэрэгч маркийн болохоор Миранда ...
гуравдахь нь жинхэнэ хүнээ л хүлээж байдаг бөгөөд нэг найз залуутай болсон ч бүтээгүй, улмаар итгэл алдралгүй хүлээсээр нэгэн залуутай саяхан танилцаад байгаа ба цаашид харилцаа нь хэрхэхийг нарийвчлан ажиглан тандаж буй. Гэх мэтийн хэв шинжээрээ Керрид хамгийн ойртож очих юм.
дөрөвдэхь нь миний бие ... Саманта юм уу тэгээд хаха гоё шүү.
Их хот гэснээс УБ ч үнэхээр л том хот шиг санагдаж байна шүү, хаа сайгүй түгжрээл гсн. Дэлгүүр хэсэхэд ч бас нэг үеэ бодвол урамтай байдаг болжээ, хятад шиг хямд биш л болохоос. Миний хувьд найз хүүхнүүдтэйгээ хамт юм худалдаж авах авахгүй нь ч хамаагүй /дийлэнхдээ шопинхолик хөдлөнө л дөө/ дэлгүүр хэсэж хэсэж ядраад маруужин идэх, кофе уух зэргээр амрангаа загварын сэтгүүл үзэж, хоорондоо ангалзаж балайрч савж унах ч тасархай амралт болдым даа, стресс нам тайлагддаг.
Нээрэн саяхан манай ажлын нэг хижээл насны ах германд гурван сар болоод ирэв ээ, тэгээд ярьж байна, тэнд чинь хүмүүс их өөр байдаг юм, нэгнээ доош нь хийнэ гэж байхгүй, юмыг хялбархаан болгоод л сайхан шийдээд явчихдаг юм байна, тэрнээс биш манайхан шиг гүн гүн юм бодоол, лаг лаг зүйл ярих гээд тэрэндээ улам ТЭНЭГТЭЭЛ тэ ...
гэсэн хаха, ах бол асар ойлгосон байгаамаа, та шүү, ёстой гоё.

Subscribe to:
Posts (Atom)
Мэдрэмжүүд минь
Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...
-

Зураач Ч.Хүрэлбаатарын "Намрын дунд сарын арван долоон" (1996 он) зураг. Сүүдэрт орчлонгийн найранд сүүлдэсхийгээд ирээ юү Сүй бол...