Posts

Showing posts from September, 2018

...

Монголд сингл мом гэдэг ямар нэр хүндтэй билээ дээ? Зүгээр л бэлэн гэж л ярьдаг. Би тэр ярианаас үнэндээ айдаг учраас нөхөртэйгөө тэвчиж амьдрах уу яах вэ гэсэн сонголтыг бодож үзэж байсан. Монголд гэр бүлүүд наанаа инээсэн улсууд, гэртээ хариад бөөн хэрүүл, ихэнх гэр бүл ийм, яагаад гэвэл тэдэнд хайр гэж юу вэ гэдэг талаар ойлголт байхгүй гэж Молор Эрдэнийн хэлсэн үгс чухам үнэээн. Хайр байдаггүй, зүгээр л хүмүүст харуулж, хажуудаа дагуулж яваагаа үзүүлэх зорилгоор гэр бүлтэй болсон байдаг гэж. Би ч ялгаагүй юм биш үү? Зүгээр л хүмүүст чичлүүлэхээс айгаад сингл мом байхгүйн тулд тэвчиж амьдрах ёстой гэж далд ухамсартаа бодсон, хайр мэдрээгүй, хайр оршихгүй байхад хүмүүсээс айгаад хувийн амьдралаа шийднэ гэдэг ямар гутамшигтай вэ? Эрхэмлэн нандигнах юу ч үлдээлгүй бүгдийг нь пивоны ширээний ард арилжчихсан амьдралд хоргодон үлдэж буй бол би өөрөө юу вэ, хэн бэ?